Ван И Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн ёслолд оролцов

2026 оны 6-р сарын 16 өдөр

Зургадугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн ёслол болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэг нар оролцлоо. Ван И хэлэхдээ, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, Төв цэвэрлэх байгууламж барихын суурийг тавьсан юм. Ард түмний амьжиргаа, нөхөрлөлийн төслийн хувьд энэхүү төсөл нь хоёр улсын удирдагчдын итгэл найдвар, ард түмний хүлээлтийг биелүүлж байна. Зураг төслөөс бодит байдал, суурийг тавихаас ашиглалтад орох хүртэл энэ төсөл нь БНХАУ, Монгол Улсын харилцан туслалцсан бас нэгэн чухал бэлгэдэл боллоо гэжээ.
Ван И хэлэхдээ, "Хамаатан садан хөршүүд нэг нэгнийхээ сайн сайхныг хүсдэг." БНХАУ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьжиргааг сайжруулахыг тууштай дэмжиж ирсэн. 1950-иад оноос хойш БНХАУ-ын ажилчид Монгол Улсад ирж, 850 гаруй төслийг барьж байгуулах ажилд тусалсан. Шинэ зууны эхэн үеэс хил дамнасан авто замаас хилийн боомтууд нэвтэрсэн, хорооллын засвараас хотын дэд бүтэц, эмнэлэг боловсролын тусламж үйлчилгээнээс цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа гээд хоёр тал иргэдийн амьжиргаагаар төв болгосон хандлагыг баримталж, хамтын ажиллагаа нь Монгол Улсын ард түмэнд ашиг тус өгөхийг баталгаажуулсаар байна гэжээ.А.Үйлстөгөлдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл нь Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны чухал ололт амжилт, хоёр орны сайн хөршийн харилцааны бодит илрэл бөгөөд Монголын ард түмэнд бодит ашиг тусаа өглөө. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж байгаад БНХАУ-д талархал илэрхийлж байна. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам бүр хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Галбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313