Зургадугаар сарын 13-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Улаанбаатар хотод Монгол улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хамт сэтгүүлчидтэй уулзав.
Ван И хэлэхдээ, БНХАУ, Монгол улс нь уул усаараа холбогдсон ойрын хөрш бөгөөд эрхэмлэн нандигнах ёстой уламжлалт нөхөрлөлтэй юм. БНХАУ нь Монгол улс хоорондын харилцааг ямагт чухалчлан үздэг бөгөөд Монгол улсыг хөршийн дипломат харилцааныхаа чухал байранд тавьдаг. Хөршдөө эелдэг хандаж, нөхөрлөх зарчмыг баримтлан, найрсаг, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалын дагуу хоёр орны харилцааг хөгжүүлсээр ирсэн юм. Монгол улс БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож байгааг бид сайшааж байна. Ойрын хөрш нь холын хамаатнаас дээр юм. Монгол улс БНХАУ-д найрсаг бодлого хэрэгжүүлж байгаа нь Монгол улс орон, ард түмний үндсэн, урт хугацааны ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Миний бие болон ГХЯ-ны сайдын хэлэлцээ өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн.
Олон улсын тогтворгүй байдал, дэлхийн хэмжээнд улам бүр сорилтууд тулгарч байгаа одоогийн нөхцөл байдалд БНХАУ, Монгол улс хүнд хэцүү бүх зүйлийг сэтгэл зүтгэлээрээ хамтдаа туулж, харилцан итгэн дэмждэг сайн хөрш, сайн түнш хэвээр байх ёстой. Энх тайван зэрэгцэн орших, харилцан туслалцан, харилцан ашигтай хамтран ажилласан БНХАУ Монгол улсын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахын төлөө үргэлжлүүлэн хичээн ажиллах ёстой гэдэгт хоёр тал санал нэгдэв.
Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биенийхээ гол ашиг сонирхол, анхаарал хандуулж буй гол асуудлуудыг хүндэтгэх, бие биенийхээ сонгосон хөгжлийн замыг хүндэтгэхээ дахин нотлов. Монгол улс нэг Хятадын зарчим баримталж, "Тайванийн тусгаар тогтнол"-ын аливаа хэлбэрийг зөвшөөрөхгүй, Тайвань, Хонконг, Шиньжян, Төвөдтэй холбоотой асуудлаарх БНХАУ-ын зарчимч байр суурийг дэмжиж байгааг БНХАУ өндрөөр үнэлж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, сайн хөршүүд нягт холбоотой байх ёстой бөгөөд сайн түншүүд харилцан туслалцаа үзүүлэх ёстой. Монгол Улс эдийн засаг, иргэдийн амьжиргаагаа хөгжүүлэхийг БНХАУ дэмжих бөгөөд Монгол улс БНХАУ-ын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Олон улсын байгууллагуудын мэдээлснээр, БНХАУ-ын эдийн засгийн 1 нэгжийн өсөлт бүр нь Монгол улсын экспортыг 4%-иар, эдийн засгийг 0.6%-иар өсгөдөг. Энэ нь хоёр улсын өндөр түвшинд харилцан нөхдөг эдийн засгийн нягт харилцаа холбоог бүрэн харуулж байгаа юм. Хоёр улс хоорондын хоёр
дахь хил дамнасан төмөр зам баригдаж байгаа бөгөөд хоёр орны дэд бүтцээр холбогдох бас нэгэн томоохон артери болох төлөвтэй байна. БНХАУ бол Монгол улсын итгэлт найдвартай түнш бөгөөд Монгол улс хамгийн их хэрэгтэй үед үргэлж тусламжийн гараа сунгахад бэлэн байна. Монгол улсад саяхан гарсан шүлхий өвчний эсрэг тэмцэлд туслахын тулд БНХАУ Монгол улсад 1 сая тун вакцин яаралтай нийлүүлэхээр шийджээ. БНХАУ-ын дэмжлэгтэйгээр Монгол улсад хэрэгжсэн хорооллын засварын төсөл дуусаж, хүлээлгэн өгсөн бөгөөд Хятад-Монголын Төрийн тэргүүний спортын төв, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг Монгол улсын ард түмний амьжиргаатай нягт холбоотой төслүүд эерэг ахиц дэвшил гаргасан. Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаараа миний бие Улаанбаатар хотын иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангах Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалтад орох ёслолд оролцох болно.
Орчин үеийн шинэчлэл бол БНХАУ, Монгол улсын нийтлэг ажил үүрэг юм. Хоёр тал одоогийн байдалдаа суурилан, ирээдүйг харж, "бүс ба зам" -ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг "Талын зам" хөгжлийн стратегитай уялдуулахыг дэмжиж, засаглалын туршлага солилцохыг гүнзгийрүүлж, шинээр гарч ирж буй салбаруудын хамтын ажиллагааны боломжийг судлан илрүүлж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон орчин үеийн шинэчлэлийн замаар шулуухан замнахын тулд хамтран ажиллах болно гэжээ.
Ван И хэлэхдээ, БНХАУ, Монгол улс нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөөх тууштай эерэг хүчин бөгөөд бүс нутаг болон олон улсын олон талт харилцааны зохицуулалтыг бэхжүүлэн, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад бэлэн байна. Монгол улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах тухай дарга Ши Жиньпиний үзэл баримтлал болон даян дэлхийн дөрвөн санаачилгыг дэмжиж байгааг БНХАУ сайшааж байгаа бөгөөд Монгол улс олон улсын болон бүс нутгийн харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг сайшааж, Монгол улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дахь бага хурлыг зохион байгуулахыг дэмжиж байна.
НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримталж, Дэлхийн 2-р дайны ялалтын ололт амжилтыг хамгаалж, фашизм, милитаризмын бүх хэлбэрийг буруушааж, түүхийн урсгалыг эргүүлсэн үг, үйлдлийг дэмжих ёсгүй гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна. Түүнчлэн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил, хамтын ажиллагааг хамтран дэмжихийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, АПЕК зэрэг олон талт механизмын хүрээнд зохицуулалтаа бэхжүүлэхээр хоёр тал санал нэгдсэн гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN