Ши Жиньпин Ким Жон Унтай хэлэлцээ хийв

2026 оны 6-р сарын 9 өдөр

Орон нутгийн цагаар 6 дугаар сарын 8-ны үдээс хойш БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Пхеньян хотын Кумсусан зочид буудалд Солонгосын Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Төрийн хэргийн комиссын дарга Ким Жон Ун-тай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, БНХАУ болон БНАСАУ нь коммунист намуудын удирддаг социалист орнууд бөгөөд хоёр орны уламжлалт найрамдал нь нийтлэг үзэл санаа, итгэл үнэмшил, зорилгод тулгуурласан гүн гүнзгий түүхэн үндэстэй гэдгийг онцлов. Тэрээр олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орны найрамдлыг бэхжүүлэх Хятадын байр суурь өөрчлөгдөхгүй, БНАСАУ-ын социалист үйл хэргийг дэмжих шийдвэр зориг хэвээр байх болно гэдгийг тэмдэглэсэн байна.

Тэрээр хоёр орны харилцааг хөгжүүлэх дөрвөн гол санал дэвшүүлжээ. Үүнд:

Нэгдүгээрт, өндөр түвшний улс төрийн харилцаа, стратегийн итгэлцлийг бэхжүүлэх, дээд удирдлагын манлайллыг хадгалах, хоёр намын харилцаа болон туршлага солилцоог гүнзгийрүүлэх. Мөн Хятад–БНАСАУ-ын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээний 65 жилийн ойг тохиолдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосон байна.

Хоёрдугаарт, ард иргэдэд үр өгөөжтэй практик хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мөн хил дамнасан тээвэр, зорчигч урсгалыг аажмаар сэргээж, хүмүүс хоорондын солилцоог өргөжүүлэх.

Гуравдугаарт, уламжлалт найрамдлыг өвлөн хөгжүүлж, хувьсгалт уламжлалын сургалт, дурсгалын ажлыг хамтран хэрэгжүүлэх.

Дөрөвдүгээрт, олон улсын болон бүс нутгийн түвшинд стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг харилцан хүндэтгэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаалах.

Ким Жон Ун хэлэхдээ, Ши Жиньпин долоон жилийн дараа БНАСАУ-д дахин айлчилж буй нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр энэ удаагийн айлчлал нь БНАСАУ–Хятадын найрамдлыг гүнзгийрүүлэх хүсэл, итгэлцлийг тод харуулж байна гэжээ.

Мөн тэрээр Хятадын талын дэвшүүлсэн санал, чиглэлүүдийг өндрөөр үнэлж, холбогдох байгууллагууд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, дэд бүтэц, шинжлэх ухаан, боловсрол, соёл болон хүмүүс хоорондын солилцооны салбарт өргөжүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

 

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313