2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр болсон Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь “Хятад руу экспортлоё” цуврал арга хэмжээг өргөжүүлэх талаар мэдээлэл өглөө.
Тэрээр мэдэгдэхдээ, 2026 онд уг цувралын хүрээнд 100 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр арга хэмжээгээр дамжуулан дэлхийн улс орнуудын чанартай бүтээгдэхүүнийг Хятадын аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчдэд таниулах, улмаар гадаадын компаниудын Хятад руу хийх экспортыг нэмэгдүүлэх индэр, сувгийг бүрдүүлэх зорилготой гэв.
Худалдааны яамнаас 6 дугаар сарын 7-ны өдөр Беларусь улсад, 11-ний өдөр ХБНГУ-д “Хятад руу экспортлоё” тусгай арга хэмжээг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Беларусь дахь арга хэмжээ нь энэхүү цувралын хилийн чанад дахь анхны арга хэмжээ болох бол Германд зохион байгуулагдах арга хэмжээ нь Европын Холбооны нутаг дэвсгэр дэх анхны тохиолдол болж байна.
Хэ Юнчянь онцлохдоо, Хятадын тал дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгжүүдийг уг цуврал арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байгаагаас гадна Хятадын Олон улсын импортын экспо зэрэг томоохон үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцохыг дэмжинэ гэдгийг тэмдэглэв. Мөн Хятадын талын байгуулсан индэр, сувгуудыг ашиглан Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN