2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрээн хотын Соёл, спорт, аялал жуулчлал, радио телевизийн газраас зохион байгуулсан Эрээн хотын III удаагийн “Хятадын спортын сугалаа” цомын Хятад–Орос–Монголын стандарт бүжиг (спортын бүжиг)-ийн урилгат тэмцээн спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тэмцээний нээлтийн үеэр хамтлагийн вальс бүжгийн үзүүлбэр толилуулж, уянгалаг хөгжим, гоёмсог хөдөлгөөнөөр үзэгчдийн сэтгэлийг татан, арга хэмжээний уур амьсгалыг бүрдүүлэв. Мөн шүүгчид болон тамирчдын төлөөлөл шударга өрсөлдөөнийг эрхэмлэн тангараг өргөснөөр тэмцээн албан ёсоор эхэлсэн юм.
Тэмцээнд оролцогч бүжигчин Цао Шюжэнь “Энэ удаагийн тэмцээнд оролцсондоо маш баяртай байна. Би бүх хүчээ дайчлан өрсөлдсөн. Байр эзлэхээс илүүтэйгээр туршлага хуримтлуулсан нь миний хувьд хамгийн том ололт байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд Хятад, Орос, Монголын 300 гаруй бүжиг сонирхогч оролцож, нэг тайзнаа ур чадвараа сорин өрсөлдөхийн зэрэгцээ харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлсэн байна.
Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN