Ши Жиньпин: Биеийн тамирын дасгалыг бага наснаас нь хэвшүүлэх хэрэгтэй

2026 оны 6-р сарын 2 өдөр

“Биеийн тамирын дасгалыг бага наснаас нь эхлэх хэрэгтэй”, “Хүүхдүүдийг илүү хөдөлгөөнтэй байлгах ёстой” хэмээн БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ. Тэрээр өсвөр үеийнхний бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд тогтмол анхаарал хандуулсаар ирсэн юм.

Ши Жиньпин орон нутагт ажиллах үеэрээ сурагчдын биеийн тамирын дасгал хөдөлгөөний талаар байнга сонирхон асууж, илүүдэл жинтэй болон харааны шил зүүдэг хүүхдүүдийн тоо нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлдэг. Түүнчлэн “эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих боловсролын үзэл”-ийг төлөвшүүлж, сурагчдын бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийг цогцоор нь дэмжих шаардлагатайг онцолж иржээ.

2016 оны Багш нарын баярын өмнөхөн Ши Жиньпин өөрийн төгссөн Бээжингийн Ба И сургуульд зочлох үеэрээ биеийн тамирын талбайд очиж, “ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүйн боловсролыг уялдуулан хөгжүүлэх нь чухал. Ялангуяа биеийн тамирын боловсрол нь хүүхдийн зан чанар, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн хэлсэн байна.

Мөн 2023 оны 5 дугаар сарын 31-нд тэрээр Бээжингийн Юй Ин сургуульд зочлон багш, сурагчидтай уулзахдаа, “Өнөө үед амьдралын нөхцөл сайжирч байгаа ч хүүхдүүд махлаг бус, харин чийрэг, эрүүл байх ёстой. Биеийн тамирын дасгалыг бага наснаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн их байх тусам илүүдэл жинтэй болон харааны асуудалтай хүүхдүүдийн тоо буурна” гэж онцлон хэлжээ.

Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү бодлого, анхаарлын хүрээнд сургуулиудад “эрүүл мэндийг хамгаалах цогц кампанит ажил” өрнөж байна.

Түүнчлэн “Боловсролын хүчирхэг улс орон байгуулах хөтөлбөр (2024–2035)” баримт бичигт эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, сурагчдын бие бялдрын чийрэгжилтийг сайжруулахыг зорьжээ. Үүний хүрээнд бага, дунд сургуулийн сурагчид өдөр бүр дор хаяж хоёр цаг биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатайг тодорхой заасан байна.

Мөн энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд сурагчдын бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, цогц хөгжлийг дэмжих чиглэлийг онцолсон бөгөөд өдөр бүр хоёр цагийн дасгал хөдөлгөөнийг сургуулиудын өдөр тутмын хэвшил болгохоор ажиллаж байна.

 

Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

 

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313