Ши Жиньпин улаан бүчт тайлбарлагч хүүхдүүдэд захидал илгээж, урам хайрлалаа

2026 оны 6-р сарын 1 өдөр

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Нам (ХКН)-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин улаан бүчт тайлбарлагч хүүхдүүдэд хариу захидал илгээж, халуун дотноор урамшуулан зоригжуулжээ. Мөн тэрээр улс орон даяарх хүүхэд багачуудын баярын мэндийг дэвшүүлсэн байна.

Энэхүү захидлыг Шанхай дахь ХКН-ын анхдугаар их хурлын дурсгалын музей болон Жэжян мужийн Жяшин хотын Наньхүгийн хувьсгалын дурсгалын музейн багачуудын байгууллагын улаан бүчт тайлбарлагч хүүхдүүдэд илгээжээ.

Ши Жиньпин захидалдаа, хүүхдүүд намын түүхэн үйл явдал, хувьсгалын замнал, баатруудын түүхийг чин сэтгэлээсээ тайлбарлан хүргэж байгаа нь намдаа, эх орондоо, социализмд хайртай үзлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ бодит үйл ажиллагааны дунд өөрсдөө өсөн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр энэ жил Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байгааг онцолж, намын үйл хэргийг үеэс үед үргэлжлүүлэн авч явах нь чухал гэдгийг тэмдэглэжээ.

Мөн багачуудыг байгууллагынхаа тугийг өндөрт өргөж, улаан уламжлалыг өвлөн хөгжүүлэхийн зэрэгцээ мэдлэг, чадвараа дээшлүүлж, хүсэл зориг, зан чанараа төлөвшүүлэн, нам ард түмний сайн хүүхэд болж, шинэ цаг үеийн түүхийг нэр төртэйгөөр үргэлжлүүлэн бичихийг уриалсан байна.

“Намын түүхийг би өгүүлнэ — Улаан бүчт тайлбарлагч болохын төлөө” практик үйл ажиллагаа 2021 онд эхэлсэн бөгөөд энэ хүрээнд олон хүүхэд идэвхтэй оролцож байгаа юм.

Саяхан дээрх музейн улаан бүчт тайлбарлагч хүүхдүүдийн төлөөлөгчид Ши Жиньпин-д захидал илгээж, уг үйл ажиллагаанд оролцсон туршлага, өөрсдийн өсөлт хөгжлийн талаар танилцуулан, шинэ цаг үеийн сайн хүүхэд болохын төлөө хичээн зүтгэхээ илэрхийлжээ.

Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

 

  • Туяа
  • 21
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313