Пэн Лиюань, Тамара Вучич нар Бээжингийн бүжгийн дээд сургуультай танилцлаа

2026 оны 5-р сарын 29 өдөр

Тавдугаар сарын 25-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий гэргий Пэн Лиюань болон Александр Вучич-ийн гэргий, БН Серби Улсын тэргүүн хатагтай Тамара Вучич нар Бээжингийн бүжгийн дээд сургуультай танилцлаа.

Хоёр улсын тэргүүн хатагтай нар тус сургуулийн музейгээр зочлон, Хятадын бүжгийн урлагийн хөгжлийн түүхтэй танилцсан байна. Мөн сургалтын танхимуудыг үзэж, хятад бүжиг болон балетын хичээлийн явцыг сонирхон ажиглажээ. Үүний дараа тэд оюутнуудын тайзны дадлагын тоглолтыг хамтдаа үзсэн байна.

Пэн Лиюань энэ үеэр хэлэхдээ, хоёр орны уран бүтээлчид харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, илүү олон шилдэг уран бүтээл туурвина гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Харин Тамара Вучич Пэн Лиюаньд талархал илэрхийлээд, Серби, Хятадын соёл, урлаг зэрэг салбарын солилцоог идэвхтэй өргөжүүлж, хоёр орны найрамдлыг улам гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа онцолсон байна.

Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

 

  • Туяа
  • 25
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313