5 дугаар сарын 26-нд 2026 оны олон улсын оюутнуудын төгсөлтийн ёслолыг зохион байгууллаа. Энэ удаагийн төгсөлтөөр нийт 32 монгол оюутан сургуулиа амжилттай төгсөж, тэдний олонх нь Фуданийн их сургууль, Шанхайн Жяотүн их сургууль зэрэг БНХАУ-ын нэр хүндтэй, тэргүүлэх их сургуулиудад элсэх эрхээ авч, сургуулийн орчинд хуримтлуулсан мэдлэг, нөхөрлөлөө өвөртлөн шинэ ирээдүй рүү зоригтой алхлаа.
Ёслолын арга хэмжээг эерэг уур амьсгалд зохион байгуулсан бөгөөд 17 настай монгол оюутан Мичидмаа хөтлөгчөөр ажиллав. Тэрээр тайван, өөртөө итгэлтэй, цэгцтэй яриагаараа тайзнаа амжилттай оролцож, арга хэмжээг чадварлаг удирдан явууллаа. Мичидмаа тасралтгүй хичээл зүтгэл, ачаалалтай сурлагын амжилтынхаа үр дүнд Шанхайн Жяотүн их сургуульд элсэн орж, цаашид ахисан түвшний эрдэм шинжилгээний шинэ аяллаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Түүний амжилт нь олон улсын оюутнуудад мөрөөдлөө биелүүлэх урам зориг, үлгэр дуурайл болж байна.
Гурван жилийн суралцах хугацаанд тэд хоёр орны хооронд гүнзгий харилцаа, нөхөрлөлийг бий болгожээ. Сүүлийн гурван жилийн турш эдгээр 32 монгол оюутан хамтран суралцаж, туршлага солилцож, соёлын солилцоонд идэвхтэй оролцсон байна. Тэд зөвхөн мэдлэг, ур чадвараа дээшлүүлээд зогсохгүй Хятадын соёлыг илүү гүнзгий ойлгож, Хятад–Монголын найрамдлын залуу элч болон төлөвшжээ.
Одоо тэдний зарим нь нэр хүндтэй их сургуулиудад суралцан мөрөөдлөө үргэлжлүүлж байгаа бол зарим нь ирээдүйн зорилгодоо хөтлөгдөн амьдралынхаа дараагийн шинэ хуудсыг эхлүүлж байна.
Ёслолын үеэр Эрээн хотод өнгөрүүлсэн халуун дурсамж, баялаг туршлагыг өвөртөлсөн залуу төгсөгчдөд цаашид мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмүүлж, сорилт бэрхшээлийг даван туулж, залуу насныхаа үнэ цэнийг бүрэн дүүрэн мэдрэхийг ерөөв. Мөн тэд Хятад, Монголын соёлын солилцооны гүүр болон хоёр орны найрамдлыг улам бэхжүүлж, цаашид хөгжин цэцэглэхэд хувь нэмрээ оруулах болно.
Эх сурвалж: mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN