Хятадын нисэгчтэй сансрын төслийн газраас мэдээлснээр, Бээжингийн цагаар тавдугаар сарын 24-ний өдрийн 23:08 цагт “Шэньжөү-23” нисэгчтэй сансрын хөлгийг тээвэрлэсэн “Чанжэн-2F Y23” зөөгч пуужин Жюүчюань хиймэл дагуул хөөргөх төв-өөс амжилттай хөөрлөө. Хөөрснөөс хойш ойролцоогоор 10 минутын дараа сансрын хөлөг пуужингаас салж, товлосон тойрог замдаа орсон байна.
Дараа нь “Шэньжөү-23” сансрын хөлөг Тяньгүн сансрын станц-ын цогцолбортой амжилттай залгагдаж, нислэгийн баг буцах бүхээгээс тойрог замын бүхээгт шилжин оржээ.
Бээжингийн цагаар тавдугаар сарын 25-ны 05:13 цагт тойрог замд үүрэг гүйцэтгэж байсан “Шэньжөү-21” багийнхан хаалгаа нээж, “Шэньжөү-23” багийг угтан авсан байна.
Энэ нь Хятадын сансрын түүхэн дэх найм дахь удаагийн “сансрын уулзалт” болж байгаа бөгөөд Тяньгүн сансрын станц-д Хонконгоос гаралтай сансрын нисэгч анх удаа ажиллаж эхэлж буйгаараа онцлог үйл явдал болж байна.
Эх сурвалж: mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN