“Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” уриан дор зохион байгуулагдсан Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлага 2026 оны 5-р сарын 11-16-ны өдрүүдэд Бээжин хот болон Өвөр Монголын Өөртөө Засах Оронд амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран санаачилж, Өвөр Монголын холбогдох байгууллагууд зохион байгуулсан юм.
Хамтарсан сурвалжлагад хоёр улсын 40 гаруй сэтгүүлч оролцож, Бээжин болон Өвөр Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодит дүр төрхтэй газар дээр нь танилцлаа. Тэд ухаалаг хөдөө аж ахуй, орчин үеийн үйлдвэрлэл, хот байгуулалт, байгаль орчны төлөвлөлт, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг хамран сурвалжилсан байна.
Сурвалжлагын явцад сэтгүүлчид харилцан туршлага солилцож, санал бодлоо нээлттэй хуваалцан, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын хамтын ажиллагааны төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN