Бээжингийн роботын 4S дэлгүүртэй танилцсан нь

2026 оны 5-р сарын 16 өдөр

Хятад, Монголын хамтарсан сурвалжлагын баг 5-р сарын 15-ны үдээс хойш Бээжин хот дахь роботын 4S дэлгүүрт зочилж, Хятадад үйлдвэрлэсэн роботын ертөнцтэй танилцлаа. Энэ үеэр робот технологи хүний өдөр тутмын амьдралд хэрхэн нэвтэрч буйг бодитоор харж, ойлгох боломж олдсон юм.

Тус дэлгүүр нь дэлхийд анх удаа байгуулагдсан, бүтэн биет ухаалаг роботуудын 4S төв бөгөөд роботын борлуулалт, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, хэрэглэгчийн санал хүсэлтийг нэг дор багтаасан цогц үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна захиалгат хөгжүүлэлт, санхүүгийн үйлчилгээ, робот түрээс зэрэг нэмэлт үйлчилгээг ч санал болгодог байна.

Нийт 4 давхар, 4000 м² талбай бүхий энэ төвд роботын судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд бодит хэрэглээнд нэвтрүүлэх хүртэлх бүх үе шатны үйл ажиллагааг хамруулжээ. Одоогоор 100 гаруй төрлийн дэвшилтэт роботыг энд байршуулан танилцуулж байна.

Давхар бүр өөрийн онцлог үүрэгтэй:

  • 1-р давхар – Роботуудыг танилцуулах, туршиж үзэх ухаалаг үйлдвэрлэлийн бүс
  • 2-р давхар – Шинжлэх ухааны танин мэдэхүй, интерактив туршлагыг хослуулсан ирээдүйн бүс
  • 3-р давхар – Техникийн дэмжлэг, засвар үйлчилгээний хэсэг
  • 4-р давхар – Бизнесийн уулзалт, хамтын ажиллагаанд зориулсан дээд зэрэглэлийн орчин

Энэхүү төв нь зөвхөн дэлгүүр биш, харин роботын салбарын шинэ төрлийн үйлчилгээний загварыг бий болгож буйгаараа онцлог юм. Судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд үзүүлэн, борлуулалт, үйлчилгээ хүртэл бүх процессыг нэг дор холбосон цогц системийг бүрдүүлжээ.

Мөн робот ресторан зэрэг инновацын төслүүдтэй уялдан ажиллаж, шинэ технологийг бодит хэрэглээнд хурдан нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр компаниуд бүтээгдэхүүнээ зах зээлд турших, сайжруулах илүү үр дүнтэй орчинтой болж байгаа бол хэрэглэгчид шинэ технологийг ойроос мэдэрч, турших боломжтой болжээ.

2025 оны Дэлхийн роботын хурлын үеэр энэхүү 4S дэлгүүрийг аж үйлдвэрийн үйлчилгээний инновацын чухал жишээ болгон онцолсон байна. Роботын салбарын үйлчилгээг энгийн үзэсгэлэнгийн түвшнээс илүү өргөн хүрээтэй, нэгдсэн экосистем болгон хөгжүүлж буйг энэ жишээ харуулж байна.

Эх сурвалж: solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

 

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313