Хятадын “mi” брендтэй танилцлаа

2026 оны 5-р сарын 15 өдөр

Хятад, Монголын хамтарсан сурвалжлагын баг 5-р сарын 15-нд Бээжин хотод байрлах Xiaomi компанийн автомашины “супер үйлдвэр”-тэй танилцаж, тус брэндийн технологийн ертөнцөөр аяллаа.

Гар утасны үйлдвэрлэлээр танигдсан Xiaomi компани автомашины салбарт ийнхүү хүч түрэн орж ирсэн нь онцгой сонирхол татаж байв. Үйлдвэрт 700 гаруй робот зэрэг ажиллаж, ихэнх процессыг автоматжуулсан нь анхаарал татсан юм.

Тус үйлдвэр нь 2024 онд Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байгуулагдсан бөгөөд шинэ эрчим хүчний (цахилгаан) автомашиныг ухаалаг технологид тулгуурлан үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн шугам нь маш өндөр хүчин чадалтай — цагт 40 ширхэг машин үйлдвэрлэж, 76 секунд тутамд нэг шинэ автомашин угсралтаас гардаг байна.

Мөн энд автомашины судалгаа, хөгжүүлэлт, туршилт, баталгаажуулалтын иж бүрэн цогцолбор, Хятадын хамгийн том шоурум дэлгүүр байрладаг аж.

Xiaomi компани автомашинаа 2024 оны 3-р сарын 28-нд албан ёсоор танилцуулснаас хойш ердөө 230 хоногийн дотор 100,000 ширхэг автомашин үйлдвэрлэж чадсан нь шинэ автомашин үйлдвэрлэгчдийн дунд дээд амжилт тогтоосон үзүүлэлт болжээ.

Түүнчлэн энэхүү үйлдвэр нь аж үйлдвэрийн аялал жуулчлалын нэгэн шинэ чиглэл болж, баярын үеэр олон нийтэд нээлттэй ажилладаг байна.

Үзэсгэлэнгийн танхимд компанийн гол технологи болох Modena платформ, Anchor V8s хөдөлгүүр зэрэг шийдлүүдийг танилцуулдаг бол автомашины хэсэгт SU7 загварын бүх хувилбарыг дэлгэн үзүүлжээ. Зочид ухаалаг бүхээгийг туршиж, машины хүчин чадлыг мэдрэх зорилгоор тест драйв хийх боломжтой. Мөн үзэсгэлэнгийн үеэр зураг, бичлэг чөлөөтэй авахыг зөвшөөрдөг нь технологи, автомашин сонирхогчдод таатай нөхцөл бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлалын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

 

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313