Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтын сурвалжлагын 3 дахь өдөр буюу 5–р сарын 13–ны өдөр, сэтгүүлчид Улаанцавын Хунфү хөдөө аж ахуйн компанид зочиллоо. Хөрсөнд биш наргил модны холтсоор хийсэн хиймэл хөрс орлуулагчнаас модоо ургуулж, дуслаар усалгаа хийдгээрээ онцлогтой Хунфү хөдөө аж ахуйн ХХК нь Бээжингийн Дашин дүүрэг, Улаанцав хотын хамтран байгуулсан аж үйлдвэрийн хамтын ажиллагааны үлгэр жишээ аж ахуйн нэгж юм. Үндсэн үйл ажиллагаанд нь хүлэмжийн тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, хүнсний ногооны боловсруулалт, хадгалалт багтдаг.
Тус компаний ажилтны хэлснээр, энэхүү хүлэмжнээс 10 сарын турш улаан лооль хураан авдаг. 30 га газарт хүнсний ногоо тарьдаг бөгөөд 10 мянган тонн нарийн ногоог жил тутам хураан авч, дотоодын төдийгүй гадны зах зээлд борлуулж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа Цэнгэл

DORNODMEDIA.MN