Өвөр Монголын Эрээн хотод өнөөдөр (5-р сарын 11) Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтын сурвалжлага албан ёсоор эхэллээ.
Энэ арга хэмжээний гол зорилго нь хоёр орны сэтгүүлчид хамтран ажиллаж, бодит хөгжлийн тухай мэдээллийг газар дээрээс нь бэлтгэхэд оршиж байна.
Сурвалжлагыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран санаачилж, Өвөр Монголын холбогдох байгууллагууд зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Монголын Монцамэ агентлаг, “Үнэн”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин” зэрэг хэвлэлүүд, мөн Zuv.mn, Mass.mn, News.mn сайтуудын төлөөлөл оролцож байна. Хятадын талаас мөн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид нэгдсэн бөгөөд нийт 40 гаруй сэтнүүлчид хамрагдаж байгаа юм.
Хамтын сурвалжлага 5-р сарын 16 хүртэл үргэлжилнэ. Сэтгүүлчид Бээжин болон Өвөр Монголын үйлдвэр, судалгааны төвүүдээр зочилж, хиймэл оюун ухаан, ухаалаг үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуйн хөгжил зэрэг сэдвээр сурвалжилга бэлтгэнэ. Мөн чөлөөт худалдааны бүс, ложистикийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.
Энэ удаагийн сурвалжилга нь Хятадын шинэ таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн, мөн Өвөр Монголд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсаны дараах анхны хамтарсан арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой юм. Иймээс хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа

DORNODMEDIA.MN