Өнөөдөр Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Тавдугаар сарын 1-ний хөдөлмөрийн шагнал гардуулах ёслол зохион байгуулж, нийт 3024 шагнал олголоо. Үүнд: Бүх Хятадын хөдөлмөрийн шагналт хамт олон – 379, Бүх Хятадын хөдөлмөрийн гавьяаны одон – 1462 хүн, “Ажилчны манлай баг” – 1183 баг шагнал гарджээ.
Энэ жилийн шагнал олголт нь анхан шатны бодит ажлын талбарын ажилтнуудыг онцлон дэмжих чиглэл баримталжээ. Шагнал хүртсэн хүмүүсийн дотор: үйлдвэрийн ажилчид, анхан шатны ажилтан, мэргэжлийн техникийн ажилтнууд нийт 962 хүн буюу бараг гуравны хоёр хувийг эзэлж байна. Мөн хүргэлтийн үйлчилгээний ажилтан зэрэг шинэ хэлбэрийн хөдөлмөр эрхлэгчид тодорхой хувийг эзэлсэн байна. “Ажилчны манлай баг” ангилалд шагнагдсан 1183 багийн 922 нь анхан шатны баг нэгжүүд байж, нийт шагналын дөрөвний гурваас илүү хувийг бүрдүүлжээ.
Энэ удаагийн шагнал нь мөн чухал салбаруудыг онцлон олгогдсон байна. Үүнд: шинэ эрчим хүч, интеграл хэлхээ, хиймэл оюун, квант холбоо зэрэг “14, 15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний тэргүүлэх чиглэлүүд, түүнчлэн үндэсний томоохон төслүүд болон үйлдвэрийн ажилчдын багийн бүтцийг шинэчлэх зэрэг ажлуудад хувь нэмэр оруулсан шилдгүүдийг шагнажээ.
Шагналын бүтэц илүү оновчтой болж, нийт 19 төрлийн эдийн засгийн салбарыг хамарсан байна. Түүнчлэн төрийн бус хэвшил, үндэсний цөөнх, нийгмийн шинэ давхаргын төлөөлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, төлөөлөх чанар улам сайжирсан байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN