"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" V боть англи хэл дээр Индонезид танилцуулагдлаа

2026 оны 4-р сарын 29 өдөр

"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" V боть англи хэл дээр Индонезид танилцуулагдлаа

"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын тавдугаар ботийн англи хэл дээрх хувилбарын Индонезид танилцуулах арга хэмжээ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Индонез улсын нийслэл Жакарта хотноо боллоо.
Оролцогчид уг бүтээл нь Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны сүүлийн үеийн хөгжлийн ололтыг цогцоор нь тусгасан, орчин үеийн Хятадыг ойлгож танин мэдэх олон улсын хэмжээний эрх бүхий чухал бүтээл болохыг онцоллоо.
Одоогоор Хятад улс “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний шинэ шатанд орж, Индонез улс “Алтан Индонез 2045” зорилтын төлөө урагшилж байгаа энэ үед хоёр улс стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, хөгжлийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчрахаас гадна "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хүчийг нэмэгдүүлж, дэлхийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгоход шинэ түлхэц өгнө гэж оролцогчид үзжээ. Арга хэмжээний үеэр Хятадын тал Индонезийн төлөөлөгчдөд уг номын англи хэл дээрх хувилбарыг гардуулан өгсөн байна.
Мөн оролцсон эрдэмтэн судлаачид Хятад улсын “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний хөгжлийн боломж, хамтын орчин үеийн хөгжил, ядуурлыг бууруулах туршлага зэрэг сэдвээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Индонезийн тосгоны удирдлагуудын Хятадад суралцсан сургалтын төлөөлөгчид Хятадад суралцаж, туршлага судалсан үр дүнгээ танилцуулж, эх орондоо хэрэгжүүлж буй бодит туршлагаасаа хуваалцсан байна.
Энэхүү арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Индонезийн Хүн амын шилжилт хөдөлгөөний яам, Хятадын гадаад хэлний хэвлэлийн газар болон Хятадаас Индонезид суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж, хоёр орны хэвлэл, судалгааны байгууллага, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын 200 орчим төлөөлөгч арга хэмжээнд оролцсон байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313