Төвөдөд анх удаа клонидсон сарлагийг амжилттай төрүүлэв

2026 оны 4-р сарын 28 өдөр

Төвөдөд анх удаа клонидсон сарлагийг амжилттай төрүүлэв
Өнөөдөр (27-ны өдөр) Хятадын Төвөдийн Лхас хотын Даншюнд 10 толгой клонидсон сарлагийг амжилттай төрүүлсэн тухай мэдээлэл гарчээ. Энэ амжилт нь Жэжяны их сургууль, Төвөдийн өндөрлөгийн биологийн судалгааны хүрээлэн, Төвөдийн малын өвчин судлалын хяналтын төв (Бүсийн мал аж ахуйн төв) болон Лхас хотын Даншюн хошууны засаг захиргааны хамтын ажиллагааны үр дүн юм.  Энэхүү шинэ технологи нь Хятад улсын эрдэмтдийн 3 жилийн турш хийсэн хичээл зүтгэлээр бүтсэн бөгөөд сарлагийн "бүх геномын сонголт + бие махбодийн клонингийн холимог технологи" амжилттай хэрэгжсэн байна. Энэ нь сарлагийн үүлдэр сонголтын салбарт Хятад улсад тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын дэвшилтэт түвшинд хүрч чадсан гэж үзэж байна.
2025 оны 7-р сарын 10-нд эрдэмтдийн баг анх удаа "бүх геномын сонголт + бие махбодийн клонингийн холимог технологийг" ашиглан дэлхий дээр анхны клонидсон сарлаг "Намцоо 1"-ийг бүтээж, Төвөдийн сарлагийн уламжлалт үүлдэр сонголтын бэрхшээлийг даван туулж, амжилт гаргасан юм. Тус сарлаг төрөхдөө 33.5 кг жинтэй байсан бөгөөд 286 хоногийн дараа 366.5 кг жинтэй болсон байна.
Энэхүү технологийн амжилт нь Төвөдийн сарлагийн үүлдэр үржүүлгийн салбарт шинэ шатанд хүрэх боломжийг олгож байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313