Ардын Тэнгисийн цэргийн байгуулагдсаны 77 жилийн ойг тэмдэглэж байна

2026 оны 4-р сарын 27 өдөр

Сүүлийн өдрүүдэд Хятадын Тэнгисийн цэргийн хүчин улс орон даяар арга хэмжээ зохион байгуулж, Ардын Тэнгисийн цэргийн байгуулагдсаны 77 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байна, үүнд цэргийн хуаран дээр нээлттэй өдөрлөг зохиох, цэргийн найрал хөгжмийн тоглолт, тэнгисийн цэргийн баатруудад хүндэтгэл үзүүлэх болон улсын далбаа мандуулах ёслол зэрэг багтжээ, бас Тэнгисийн цэргийн хөлөг онгоцоор нэрлэгдсэн 100 гаруй хот болон тэнгисийн цэргийн баазууд байгаа хотууд гэрлийн тусгай шоу зэрэг арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулав. 23-ны үдээс өмнө Чиндао хотод байрлаж буй тэнгисийн цэргийн ангиуд Тэнгисийн цэргийн баатруудын талбайд Ардын Тэнгисийн цэргийн баатруудад хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулж, хүндэт харуулууд тэнгисийн цэргийн бүрээ дуугаргаж, баатрууд болон үрэгдсэн хүмүүст тэнгисийн цэргийн өвөрмөц ёс зүйгээр хүндэтгэл үзүүлэв. Мөн өдөр улс орон даяарх 100 гаруй тэнгисийн цэргийн баазууд улсын далбаа мандуулах ёслолыг нэгэн зэрэг зохион байгуулав.
Идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй байлдааны хөлөг онгоцнуудын нээлттэй өдөрлөгүүд нь олон нийтийн маш их анхааралыг татсан үйл явдал болох юм. Тэнгисийн цэргийн хүчин хөлөг онгоцыг олон нийтэд нээхээс гадна, тэнгисийн цэргийн хэд хэдэн боомт болон цэргийн хуаран дээр нээлттэй өдрүүдийг зохион байгуулав.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313