Орон нутгийн цагаар 4 дүгээр сарын 17-нд 2026 оны НҮБ-ын Хятад хэлний өдөр болон ХТРТ-ийн 6 дахь удаагийн гадаадын дүрс бичлэгийн наадам НҮБ-ын Женев дэх салбарын Үндэстнүүдийн ордонд боллоо. Тус арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз, Хятадын НҮБ-ын Женев дэх салбар болон Швейцарт байрлах бусад олон улсын байгууллагад суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Женев дэх салбар хамтран зохион байгуулав. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн дарга Шэнь Хайсюн видео мэндчилгээ дэвшүүлэв. НҮБ-ын Женев дэх салбарын Ерөнхий захирал Татьяна Валовая, Хятадаас НҮБ-ын Женев дэх салбар болон Швейцарт байрлах бусад олон улсын байгууллагад суугаа Байнгын төлөөлөгч Жя Гүйдэ нар арга хэмжээнд оролцож, үг хэллээ. 30 гаруй орны Женев дэх байнгын төлөөлөгчид, ахлах дипломатчид, олон улсын байгууллага, агентлагийн төлөөлөгчид болон Хятад, гадаадын найрсаг зочид зэрэг 350 гаруй хүн оролцов. Татьяна Валовая хэлэхдээ, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг болох хятад хэл нь Хятад улс ба дэлхий ертөнц, Хятадын соёл иргэншил ба бусад соёл иргэншлийн хоорондын яриа хэлэлцээний чухал гүүр бөгөөд энэ нь хүн төрөлхтний нийгэмд үзүүлэх асар их үнэ цэнийг төдийгүй олон талт дипломат харилцаанд хятад хэл чухал үүрэг гүйцэтгэж буйг тодотгож байна. Энэ жилийн НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ “智” буюу “мэргэн ухаан” сэдвийн дор болж, НҮБ-ын хамтын зорилгыг тайлбарлахаас гадна ухаан бодлоор үйл хэрэгт тууштай хэрэгжүүлэх хариуцлагыг шингээж байна. Тус арга хэмжээ нь уламжлалт соёл болон орчин цагийн иргэншил нэгдэн хөгжиж буйг харуулаад зогсохгүй, Хятадын соёлын цаг үеийн үнэ цэнийг тод томруун илэрхийлж байна. Шэнь Хайсюн хэлэхдээ, Ши Жиньпин дарга “Хятад хэл нь Хятадын 5000 жилийн иргэншлийг тээж явдаг, өчүүхэн дөрвөлжин үсэгт түүхийн их мэргэн ухаан шингэсэн байдаг” хэмээн онцолсон. Ханз үсэг бол Хятадын иргэншлийн мянган жилийн туршид цохилон хөгжсөн соёлын код бөгөөд нэг зурлага, нэг татлага бүртээ утга төгөлдөр, өчүүхэн орон зайд асар их дүр зураг, өнгө төрхийг багтаадаг. Хятадын Төв Радио, Телевиз нь олон улсад тэргүүлэгч шинэ төрлийн голлох хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлж, иргэншлүүдийн солилцоог ахиулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирсэн. Өнөө үед шинэ шатны шинжлэх ухаан, технологийн хувьсгал хүчтэй өрнөж, хятад хэл “соёл + технологи”-ийн шинэлэг хэлбэрээр шинэ технологийг тэврэн авч, иргэншлийн илэрхийлэл болон мэдрэхүйн хил хязгаарыг тэлж байна. ХТРТ цаашид “5G+4K/8K+AI” технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хэт өндөр нягтралтай дүрс, хиймэл оюун ухаан зэрэг тэргүүний чиглэлд судалгаа, туршилтаа гүнзгийрүүлэн, илүү олон бодитой, үр дүнтэй соёлын солилцооны талбар бүрдүүлж, технологийн гэрлээр соёлын урт голыг гийгүүлэн, шинэ технологи, шинэ хэрэглээгээр өөр өөр иргэншлийн мэргэн ухааныг харилцан солилцоонд цуурайтуулж, эмх замбараагүй байдал дүүрэн энэ дэлхийд илүү их ойлголцол, амар тайван, итгэл найдварыг авчрах болно. Жя Гүйдэ хэлэхдээ, НҮБ хятад хэлний өдрийг тогтоосон нь хэлний олон янз байдлыг хамгаалахаас гадна үзэл санааны солилцоо, ойлголцлыг дэмжих чухал ач холбогдолтой. Энэ жилийн арга хэмжээний сэдэв нь “智” буюу “мэргэн ухаан” юм. “智” үсгийн дээрх “知” нь ертөнцийг танин мэдэж, зүй тогтлыг ойлгох; доорх “日” нь тунгалаг хараа, зөв бурууг ялган танихыг илэрхийлнэ. Хятадын иргэншлийн утга агуулгад мэргэн ухаан нь асар гүн гүнзгий утга учиртай. Мэргэн ухаан бол иргэншил тасралтгүй мандахын нууц түлхүүр; мэргэн ухаан бол улс орнуудын хөгжил цэцэглэлтийн үндэс; мэргэн ухаан бол хүн төрөлхтөн хамтдаа урагшлах хүч юм. Бид хятад хэлний өдрийг боломж болгон авч, өөр өөрсдийн түүхэн туршлага, тогтолцооны давуу тал, инновацын эрч хүчээ нэгтгэн, стратегийн алсын хараа, улс төрийн мэргэн ухаанаа харуулж, илүү шударга, зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх, илүү сайхан ирээдүйг цогцлох үйлсэд эерэг хүч нэмээсэй гэж хүсэж байна. Арга хэмжээний үеэр зохион байгуулсан “Үсгийг нь хараад хүнтэй нүүр тулсан мэт” харилцан ярилцах хэсэгт “нэг ханз, нэг түүх” хэлбэрээр Хятад, гадаадын залуус ханз үсгийн талаарх ойлголт, мэдрэмжээ хуваалцав. Женевийн их сургуулийн оюутан төлөөлөгч Катя Поли “缘” хэмээх ханз нь хүн хоорондын, мөн хүн ба хувь тавилангийн хоорондын нарийн бөгөөд гүн холбоог тод томруун илэрхийлдэг бөгөөд хятад хэлний өвөрмөц соёлын утга агуулгыг харуулдаг хэмээн ярив. Энэ арга хэмжээнд оролцсоноор өөр өөр соёлын орчноос ирсэн залуус хэлний цаана орших сэтгэлийн нийцэл, иргэншлийн холбоог илүү бодитоор мэдэрчээ. Арга хэмжээний үеэр ХТРТ-ийн бүтээл болох “Хятадын уран бичлэгийн их чуулган”, “Хятадын гар урлалын тэмдэглэл: Ухаалаг робот” зэрэг шилдэг нэвтрүүлгийг толилууллаа. “Дүрс бичлэгийг даган хятад хэл суръя” төсөл мөн зэрэг эхэллээ. Түүнчлэн ХТРТ-ийн соёл, бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн лангуу, харилцан туршлага авах бүсийг тусгайлан байгуулж, зочид уран бичлэгийн туршилтын лангуу, биет бус соёлын өвийн урлалын үзүүлбэр, ухаалаг интерактив төхөөрөмжийн өмнө зураг авч, туршлагад оролцов.
2010 онд НҮБ Хятадын уламжлалт тооллын 24 улирлын нэг болох “Гүюй” өдрийг “НҮБ-ын Хятад хэлний өдөр” болгон зарласан юм. Энэ жил нь ХТРТ, НҮБ-ын Женев дэх салбар дахь төлөгчийн газар, Швейцарт байрлах бусад олон улсын байгууллагад суугаа төлөөлөгчийн газар, НҮБ-ын Женев дэх салбартай хамтран НҮБ-ын Хятад хэлний өдөр болон ХТРТ-ийн гадаадын дүрс бичлэгийн наадмыг зургаа дахь жилдээ дараалан зохион байгуулж буй жил болж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN