Бүхээгээс гарч задгай сансарт 5 цаг хагас ажиллах үеэр “Шэньжөү-21” сансрын хөлгийн нисгэгчдийн багийн сансрын нисгэгч Жан Лү, У Фэй, Жан Хүнжан нар нягт хамтран ажиллаж, сансрын станцын робот гар болон газрын судалгааны ажилтнуудын дэмжлэг, туслалцаатайгаар сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмж суурилуулах, бүхээгийн гаднах тоног төхөөрөмж, байгууламжийг шалгах зэрэг даалгавараа 4-р сарын 17-ны 01:36 цагийн үеэр амжилттай биелүүлэв. Бүхээгээс гарч задгай сансарт ажилласан сансрын нисгэгч Жан Лү, У Фэй нар “Вэнь Тянь” туршилтын бүхээгт аюулгүй буцаж ирснээр энэ удаагийн үүрэг даалгавар бүрэн дүүрэн амжилттай боллоо. Өнөөдрийг хүртэл сансрын нисгэгч Жан Лү бүхээгээс гарч задгай сансарт нийт долоон удаа ажилласан бөгөөд Хятадын сансрын нисгэгч хамгийн олон удаа сансрын бүхээгээс гарч задгай сансарт ажилласан хувь хүний дээд амжилтыг тогтоожээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN