Бээжингийн олон улсын кино наадам нээгдлээ

2026 оны 4-р сарын 17 өдөр

Хятадын Төв Радио Телевиз, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж буй Бээжингийн Олон улсын 16 дах кино наадам өнөөдөр буюу 16-нд нээлтээ хийлээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли нээлтийн ёслолд оролцжээ. Мөн Хятадын Төв радио телевизийн орлогч дарга, Бээжингийн олон улсын 16 дах кино наадмын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Жүньшэн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэ удаагийн кино наадамд 139 улс орон, бүс нутгаас 1826 кино бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн 88 хувь нь олон улсын бүтээл байлаа. “Тяньтань” шагналын шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд дотоод, гадаадын нэр хүндтэй кино урлагийн 7 зүтгэлтэн багтсан бөгөөд Францын жүжигчин Жульет Бинош шүүгчдийн зөвлөлийн даргаар ажиллана. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 16
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313