\"Алтан нар-2018\" оны тэргүүний шагналд нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 28-ны 17.00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авах юм байна. Харин наадмын ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 31-ний өдөр болох аж.
Оны тэргүүнээр төрийн албыг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллаж, хамт олноо манлайлсан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстнийг тодруулж, алдаршуулах юм.
“АЛТАН НАР-2018” наадамд дараах номинацаар оны тэргүүнийг шалгаруулна.
- Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн
- Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага
- Оны тэргүүний Үйлдвэр, аж ахуйн нэгж
- Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан
- Биеийн тамир, спортын салбарын Онытэргүүний тамирчин
- Боловсролын салбарын Онытэргүүний албан хаагч
- Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч
- Оны тэргүүний сурагч
- Оны тэргүүний төрийн жинхэнэ албан хаагч
Нэр дэвшигчдийн тодорхойлолтыг А4-ийн бичгийн цаасны 1-2 нүүрт багтаан /Arial 12-оор мөр хоорондын зай 1.5 хэмжээтэй/ товчтодорхой бичиж, 9х12-ын хэмжээтэй уран сайхны гэрэл зургийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлнэ.