Ши Жиньпин, То Лам нар Хятад, Вьетнамын залуучуудын төлөөлөгчидтэй уулзлаа

2026 оны 4-р сарын 16 өдөр

4-р сарын 15-ны үдээс өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай хамтдаа “Улаан судалгааны аялал”-д оролцож буй Хятад, Вьетнамын залуучуудын төлөөлөгчидтэй уулзлаа. Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн онд миний бие Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай хамтдаа энэхүү арга хэмжээг эхлүүлсэн. Нэг жилийн хугацаанд хоёр орны залуучууд Хятад, Вьетнамын найрамдлын “улаан уламжлал”-ыг хамтдаа судалж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн эрч хүчийг мэдэрч, Хятадын олон газраар хүрч туршлага солилцон, бие биенээ ойлгон мэдэрсэн олон сайхан түүхийг бүтээсэн юм. Саяхан би Вьетнамын Ханой хотын Үндэсний их сургуулийн харьяа Гадаад хэлний дунд сургуулийн сурагчдаас хятад хэлээр бичсэн захидлыг хүлээн авсан. Тэд “Улаан судалгааны аялал”-д оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Хятад, Вьетнамын найрамдлыг өвлөн хамгаалж, түгээн дэлгэрүүлэгчид болохоор зорьж буйгаа бичсэнд нь миний бие маш их сэтгэл хангалуун байна гэлээ
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 19
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313