Ши Жиньпин Испанийн ерөнхий сайд Педро Санчестэй уулзав

2026 оны 4-р сарын 15 өдөр

4-р сарын 14-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Испанийн ерөнхий сайд Педро Санчестэй уулзав. Ши Жиньпин уулзалтын үеэр, олон улсын нөхцөл байдал төвөгтэй, хувьсамтгай байгаа хэдий ч Хятад, Испанийн харилцаа тогтвортой хөгжсөөр ирснийг онцоллоо. Тэрээр хоёр тал хоёр орны харилцааг гадаад бодлогынхоо чухал байр сууринд хэвээр байлгаж, худалдаа, шинэ эрчим хүч, ухаалаг эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, мөн соёл, боловсрол, шинжлэх ухааны судалгаа, спортын солилцоог өргөжүүлэн, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд илүү их үр дүнд хүрэх хэрэгтэй гэж тэмдэглэв. Ши Жиньпин мөн Хятад, Испани хоёр улс хоёулаа зарчимч, ёс зүйг эрхэмлэдэг орнуудын хувьд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, дэлхий ертөнц ширэнгэн ойн хуульд эргэн орохоос сэргийлэх ёстойг онцоллоо. Түүнчлэн НҮБ-ыг гол цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамтран хамгаалж, дэлхийн олон туйлт хөгжил болон эдийн засгийн даяаршлыг урагшлуулах шаардлагатайг тэмдэглэсэн байна. Педро Санчес, Испани улс "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж, Испани-Хятадын түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг илэрхийллээ. Тэрээр худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүч болон хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, олон талт үзлийг дэмжин, “шинэ хүйтэн дайн”, "Харилцаагаа таслах", “ханган нийлүүлэлтийн сүлжээг салгах” оролдлогыг эсэргүүцэж, Европын Холбоо-Хятадын харилцааг эрүүлээр хөгжүүлэхийг дэмжиж байгаагаа онцолсон байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 14
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313