Ли Чян Монгол Улсын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв

2026 оны 4-р сарын 8 өдөр

4-р сарын 3-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхий сайд Ням-Осорын Учралд цахилгаан илгээж баяр хүргэв.
Ли Чян хэлэхдээ, Хятад Монгол орон уул усаараа холбоотой найрсаг гүрнүүд юм. Сүүлийн жилүүдэд, Ши Жиньпин дарга болон У.Хүрэлсүх ерөнхийлөгч нарын стратегийн удирдлага дор Хятад, Монголын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, хоёр орны ард иргэдэд бодит ашиг тусаа хүргэж, мөн бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын засгийн газар Хятад, Монголын харилцааг чухалчлан үздэг бөгөөд Монгол улстай хамтран Хятад, Монголын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар удирдамж болгон, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг ажил хэрэгч болгон, хөгжлийн стратегийг уялдуулан хөгжүүлж, салбар бүрийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313