ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-р сарын 30-ны үдээс өмнө Бээжин хотын Чанпин дүүргийн Байшань сууринд болсон нийслэлийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд оролцох үеэрээ, экологийн сайхан орчин нь хамтын баялаг бөгөөд үүнийг хамтдаа бүтээн байгуулах шаардлагатайг онцоллоо.
Тэрээр бүх нийгмийг өргөнөөр мод тарих, ойжуулах ажилд оролцуулахыг уриалж, уул ус, эх газартаа өнгө нэмэн, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн суурь өнгийг улам тодруулах хэрэгтэйг тэмдэглэв.
Ши Жиньпин албан хаагчид, иргэд, өсвөрийн сурагчдын хамт мод тарьж, залуу үед хандан бага наснаасаа алс хэтийн хүсэл зорилготой байж, мэдлэгт дуртай, хөдөлмөрч, байгальд хайртай иргэн болж өсөхийг уриалсан байна.
Тэрээр ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хятад улсын ойн талбай, модны нөөц тасралтгүй өсөн нэмэгдэж, цөлжилт тасралтгүй буурч, хөх тэнгэр, ногоон газар, цэнгэг ус хэвийн дүр зураг болсон гэдгийг онцоллоо.
Мод тарих, ойжуулах ажил нь “Үзэсгэлэнт Хятад орон”-ыг бүтээн байгуулах чухал зорилт мөн гэдгийг Ши Жиньпин тэмдэглээд, шинэ нөхцөлд газар нутгийг ногооруулж хөгжүүлэхдээ чанар, үйлдвэрлэл, иргэдийн хүртээмжид илүү анхаарч, тарих ба арчлах ажлыг зэрэгцүүлэн, экологийг үйлдвэрлэлтэй уялдуулж, хүн байгаль хоёрын зохицсон хөгжлийг урагшлуулах шаардлагатайг онцолсон байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN