Цагаан зудын гамшигтай тэмцэхэд зориулан 200 мянган юань хандивлав

2026 оны 3-р сарын 27 өдөр


 Монгол улсын зарим бүс нутагт болоод байгаа цагаан зудын гамшигтай тэмцэхэд зориулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг 200 мянган юаний хандив үзүүлснийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ Монгол улсын Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өглөө.
БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань хандивыг хүлээлгэн өгөх үеэр хэлэхдээ, Олон жилийн турш Хятадын тал болон Монголын Улаан загалмай нийгэмлэг үр дүнтэй хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Бидний хэрэгжүүлсэн олон төсөл Монголын Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэй ажиллагаа, хүчин чармайлттай салшгүй холбоотой. Тухайлбал, “Бүс ба Зам - Гэрэлт аялал” , “Бүс ба Зам - Сахиусан тэнгэрийн аялал” буюу хүнд өвчтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр зэргийг дурдаж болно. Өнгөрсөн онд Хятадын Даян дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн сангийн дэмжлэгтэйгээр бид IFRC, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь 20 мянган малчин айл өрхөд үр өгөөжөө өгөх зорилготой бөгөөд төсөл цаашид үр ашигтай, амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа талархал дэвшүүлж хэлэхдээ, Монгол оронд цас зуд, үер зэрэг байгалийн гамшиг тохиосон үед БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ныхан хамгийн тэргүүнд туслалцаа үзүүлж байдаг. Хүнд үед, зовж явахад нь хүмүүнлэгийн туслалцаа үзүүлдэг та бүхэнд иргэд маань маш их талархаж байдаг. Биднийг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ.
Уг тусламж нь Монгол улсын Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн малчдад бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багц болж хүрэх юм байна. 

   Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313