ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 3-р сарын 23-нд Бээжин хотод Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учирал тэргүүтэй Монгол Ардын намын төлөөлөгчидтэй уулзав.
Жао Лэжи хэлэхдээ, дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн стратегийн удирдлага дор Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь энх тайван зэрэгцэн орших, харилцан туслалцах, хамтдаа хожих хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах чиглэлд тогтвортой ахиц дэвшил гаргаж байна. Хятад улс хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал ойлголтыг хэрэгжүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бие биенийхээ гол ашиг сонирхол, гол анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэх, хууль тогтоох байгууллагуудын хоорондын солилцоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдлыг дэмжих, олон талт зохицуулалтыг бэхжүүлэхийн тулд Монгол улстай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Жао Лэжи мөн Хятадын бүх үйл явцыг хамарсан ардын ардчиллын туршлагыг танилцуулав.
Н.Учирал хэлэхдээ, Хятад улстай урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай, найрсаг харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тууштай зарчим юм. Монгол Улсын Их Хурал нь хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхийн тулд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай солилцоогоо бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN