Ши жиньпиний боть зохиолууд уламжлалт ханз үсгээр хэвлэгдлээ

2026 оны 3-р сарын 20 өдөр

“Ши Жиньпиний эдийн засгийн зохиолын сонгомол” I боть, “Ши Жиньпин ба их, дээд сургуулийн оюутан найзууд” I, II ботийн уламжлалт ханз үсгийн хувилбаруудыг саяхан Ляньхэ хэвлэлийн групп хэвлэн нийтэлжээ. Гуравдугаар сарын 18-нд дээрх гурван номын уламжлалт ханз үсгийн хувилбарын шинэ номын нээлт, хэвлэлийн хэлэлцүүлэг Хонконгт боллоо.

“Ши Жиньпиний эдийн засгийн зохиолын сонгомол” I ботид Ши Жиньпиний 2012 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл эдийн засгийн бүтээн байгуулалтын талаар туурвисан хамгийн чухал, суурь шинжтэй бүтээлүүдийг эмхэтгэн оруулсан байна. Тус бүтээл нь Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хороо Хятадын эдийн засгийн хөгжлийг удирдан чиглүүлж, түүхэн амжилт, түүхэн өөрчлөлтөд хүргэсэн үйл явцыг төвлөрүүлэн харуулжээ. Мөн Ши Жиньпиний эдийн засгийн үзэл санаа Хятадын онцлогтой социалист улс төр, эдийн засгийн ухааныг шинэ түвшинд хүргэсэн агуулгыг тусгасан бөгөөд түүний эдийн засгийн үзэл санааг бүх талаар, системтэй илэрхийлсэн эрх бүхий бүтээлд тооцогдож байна.

“Ши Жиньпин ба их, дээд сургуулийн оюутан найзууд” I, II ботид Ши Жиньпин орон нутаг болон төвд ажиллаж байх хугацаандаа их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, санал бодлоо хуваалцаж, сэтгэл дотно ярилцаж байсан тухай өгүүлжээ. Уг бүтээлд түүний залуучууд, тэр дундаа их, дээд сургуулийн оюутнуудад байнга анхаарал хандуулж, халамжилж ирсэн байдлыг бодитоор тэмдэглэсэн бөгөөд Ши Жиньпиний залуучуудын ажлын талаарх чухал үзэл санааг гүнзгий судлахад зориулсан амьд, ойлгомжтой уншлага болж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 8
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313