“Дорнод медиа групп”-ийнхэн “Үүлэн балет” бүжгийн клубээр зочилж, Б.Гантулга багштай хэсэг хором ярилцаж, авьяаслаг охидын гимнастикийн бэлтгэлийг сонирхсон юм. Биднийг очиход хамтлагийн охидын эцэг эхчүүд цуглачихсан, шоуны арын фронтын их ажлаа төлөвлөж суугаа харагдсан. Шоунд оролцоход эцэг эхчүүдээс нэлээд их зардал гарч байгаа ч тэд охидынхоо хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг биелүүлэхэд бүхнээ зориулахад бэлэн байгаа нь анзаарагдаж байлаа.
\"Өсөх ирээдүй\" хамтлаг үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна.
“Өсөх ирээдүй” хамтлагын охид 4-6 дугаар ангийн сурагчид. Дийлэнх нь 1, 8 дугаар сургуульд суралцдаг. Хамтлагын охид бүжигт дурлаад 2-3 жил болж байгаа гэлээ. Харин Б.Гантулга багшийн хувьд СУИС-ыг бүжигчин мэргэжлээр төгссөн мэргэжлийн хүн. Аймгийн Хөгжимт драмын театрт арваад жил ажиллаж байгаад өдгөө 4 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш, клубынхээ бүжгийн багшаар ажиллаж байна.
\"Хэрлэнгийн үдэш-2017\" шинэ жилийн үдэшлэгт цасан охид болсон нь
“Өсөх ирээдүй” хамтлагийнхан тун удахгүй хагас шигшээ тоглолтод оролцохоор Улаанбаатарыг зорих юм. Тэд 11 дүгээр сарын 18-ны шууд нэвтрүүлгээр бүжгээ үзэж сонирхуулах төдийгүй шоуны дүрэм ёсоор 8 үзүүлбэрээс нэгийг нь шүүгчдийн саналаар, нэгийг нь мессеж саналаар сонгож, хоёр шилдэг үзүүлбэр “Шилдэг-8”-д шалгарч үлднэ. Тиймээс “Өсөх ирээдүй” хамтлагийнхан “Биднийг дэмжиж мессеж санал идэвхитэй ирүүлээрэй” гэж нутгийн зон олноосоо хүслээ.
\"Үүлэн балет\" бүжгийн клубт:
Зургийн цомог: