Хятадын судалгааны баг шинэ төрлийн бөөм илрүүлж, материйг судлах шинэ гарц нээлээ

2026 оны 3-р сарын 18 өдөр

Сурвалжлагч Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулиас мэдээлснээр, Бээжингийн цагаар 3-р сарын 17-нд Европын Цөмийн Судалгааны Төвийн Их адроны мөргөлдөгч (LHC)-ийн доод кваркийн туршилтын баг шинэ төрлийн бөөм — нэг цэнэгт давхар шарм барионыг илрүүлснээ зарлалаа. Энэхүү судалгааг Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн профессор Хэ Жибө тэргүүтэй судалгааны баг голлон хэрэгжүүлсэн байна.

Давхар шарм барион нь хоёр хүнд кварк, нэг хөнгөн кваркаас бүрдэх өвөрмөц бөөм бөгөөд хүчтэй харилцан үйлчлэл болон кваркийн загварыг ойлгоход чухал туршилтын объект болдог. Энэ удаа илрүүлсэн нэг цэнэгт давхар шарм барион нь хоёр шарм кварк болон нэг доод кваркаас бүрдэх бөгөөд давхар шарм барионуудын шинэ гишүүн болж, хоёр цэнэгт давхар шарм барионтой хамт “изоспины хос” үүсгэж байна. Судалгааны үр дүнгээс харахад, энэхүү бичил системд илүү хүнд доод кварк агуулсан нэг цэнэгт давхар шарм барион нь эсрэгээрээ илүү хөнгөн масстай байгаа нь онцгой сонирхол татахуйц үзэгдэл юм. Энэхүү “эсрэг хандлагатай” үзэгдлийг нарийвчлан хэмжих нь материйн суурь бүтэц болон тэдгээрийн харилцан үйлчлэлийг гүнзгий ойлгоход чухал өгөгдөл өгч, цаашид шинэ төрлийн бөөмсийг илрүүлэх, материйн гүн бүтэц рүү нэвтрэх судалгаанд шинэ гарц нээх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313