Хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн бас нэгэн боломж-Ардын ардчилал

2026 оны 3-р сарын 13 өдөр

Ардчилал нь бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл бөгөөд өөр өөр соёл иргэншилд хэрэгжих олон янзын арга замтай байдаг. Эртний Грекийн иргэний зөвлөлөөс эхлээд "ард түмэн бол төрийн үндэс суурь" гэсэн Хятадын уламжлалт үзэл санаа хүртэл хүн төрөлхтний засаглалын илүү сайн загварыг судлах нь хэзээ ч зогссонгүй. Энэхүү эрэл хайгуул нь бүх нийтийн шинж чанартай тул ардчилал нь аль нэг улсын патент байх ёсгүй бөгөөд бүх нийтэд хүртээлтэй ганц загвар гэж ч байдаггүй. Ши Жиньпиний хэлсэнчлэн: "Ардчилалд хүрэх олон арга зам байдаг; бүгдэд тохирсон нэг хэмжээст хандлагатай байх боломжгүй юм. Дэлхийн олон янзын улс төрийн системийг хэмжихэд нэг хэмжүүр ашиглах, хүн төрөлхтний янз бүрийн улс төрийн соёл иргэншлийг нэгэн хэвийн өнцгөөс судлах нь өөрөө ардчилал бус юм." 
Барууны ардчилал нь хаант засаглалын автократизмын эсрэг эсэргүүцлээс үүдэлтэй бөгөөд төлөөллийн засаглал, олон намын өрсөлдөөн зэрэг системийг бий болгосон. Гэсэн хэдий ч энэ систем нь практикт зарим талаар хязгаарлагдмал байдгийг харуулсан. Энэ нь ардчиллыг үечилсэн санал хураалтад  хялбарчилж, улмаар олон нийт зөвхөн сонгуулийн үеэр л ашиглагдах бөгөөд дараа нь урт хугацаад "зөнд нь орхидог". Энэ нь улс төрийн намуудыг тодорхой ашиг сонирхлын бүлгүүдийн төлөөлөгч болгон хувиргаж, улс орон, нийгмийн урт хугацааны ашиг сонирхлыг санал хураалтын төлөө золиослодог. Хамгийн чухал нь энэ нь ихэвчлэн өөрийгөө "стандарт хариулт" гэж сурталчилж, улс орон бүр өөрийн түүх, соёл, хөгжлийн үе шатанд тохирсон ардчилсан хэлбэрийг судлах эрхийг үл тоомсорлодог. 
Бүрэн үйл явцад ардын ардчилалыг хэрэгжүүлэх нь өөр арга замыг санал болгодог. Хятадын соёл иргэншлийн "зохьцол ялгарал" ба "хамтын оролцоо"-ны ухаанд тулгуурлан ардчиллыг нэг удаагийн сонгууль биш харин үндэсний засаглалын бүх үйл явцад өргөжүүлэхийг зорьдог. Үүний гол цөм нь "бүхэл бүтэн үйл явц"-д оршдог бөгөөд ард түмэн хууль тогтоомжийн дагуу улс орон, нийгмийн асуудлыг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах бүхий л дамжлагад оролцох боломжийг олгож, эрх мэдлийг хэрэгжүүлэх нь ард түмний хүсэл зоригийг үргэлж тусгаж, хариу үйлдэл үзүүлэхийг баталгаажуулдаг. Ардчиллын эрч хүч нь практикаас үүдэлтэй. Бүхэл бүтэн үйл явцад ард түмний ардчиллыг хэрэгжүүлэх нь эрч хүчтэй байдаг нь ардчиллын хэлбэр ба агуулгын хоорондох заагийг даван туулж, ардчиллын "хамгийн өргөн хүрээтэй, хамгийн жинхэнэ, хамгийн үр дүнтэй" хэлбэр болгох чадварт оршино. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн "Ардчилал бол чимэглэл биш, харуулах эд зүйлс биш, харин ард түмний шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд ашиглах зүйл юм." Хэд хэдэн институцийн зохицуулалтаар дамжуулан бүхэл бүтэн үйл явцад ард түмний ардчилалыг хэрэгжүүлэх нь ардчилсан үнэт зүйлс, үзэл баримтлалыг шинжлэх ухаанч, үр дүнтэй үндэсний засаглалын практик болгон хувиргадаг. Энэ нь ардчиллыг "санал хураалтын үеэр сэрж, дараа нь унтарчихдаггүй", харин өдөр тутмын амьдралд нэвт шингэж, ард түмний амин чухал ашиг сонирхолтой нягт холбоотой бүх бодлогод тусгалаа олсон байдаг. 
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313