Эссэ бичлэгийн улсын уралдаанд Дорнодын охин дэд байр эзлэв

2018 оны 11-р сарын 9 өдөр
 \"\"
Дэлхийн хүнсний өдөрт зориулсан эссэ бичлэгийн улсын уралдаанд Дорнод аймгийн 1 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Э.Маралгуа хоёрдугаар байр эзэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас ЕБС-ын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг улс орон даяар зарласан юм.

Уралдаанд манай аймгаас 21 хүүхэд оролцсон бол нийтдээ 8 аймгийн 210 хүүхэд эссэгээ ирүүлжээ. Гол зорилго нь “Бидний үйлдэл Бидний ирээдүй: 2030 он гэхэд өлсгөлөн зогсоох боломжтой”-г хүүхдүүдэд таниулах ойлгуулах, энэ талын мэдлэг олгох юм.

\"\"
Э.Маралгуа охины хувьд уралдаанд орохоос өмнө Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдгийг мэддэггүй байжээ. Уралдааны удирдамжаас хүнсний өдөр, өлсгөлөнгийн талаар мэдээлэл уншиж сэтгэл нь ихэд эмзэглэсэн учраас маш их судалгаа хийж, өлсгөлөнг зогсоох арга чарга юу байгааг өөрийнхөө хирээр олж нээхийг, бусдад уриалахыг хүссэн байна. Тэрээр эссэгээ бичихдээ 2-3 долоо хоногийг зарцуулж, чамгүй их мэдээлэл уншиж, судалгаа хийсэн гэдгээ онцолж байв. Эссэндээ хүмүүсийн буруу хэвшил, сэтгэлгээнээс болж хоол хүнсний хог хаягдал ихэсч, өлсгөлөн эрчимжиж байгааг харуулж, үүнийг хэрхэн зогсоох, бид юу хийж чадах вэ гэдгийг илүүтэй харуулахыг зорьсон байна.

Дэд байрын шагналт эссэ:

\"\"
\"\"
  • Отгонтуяа
  • 2356
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313