14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4-р чуулган гуравдугаар сарын 5-ны өдөр Ардын Их Хурлын Ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн хуралдаанд Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдах албан тушаалтнууд оролцож, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын ажлыг тайлагнав.
Засгийн газрын ажлын тайланд, бид бие даасан энх тайвны гадаад бодлогыг баримталж, энх тайвны хөгжлийн замаар тууштай замнан, дэлхийн түншлэлийн сүлжээгээ өргөжүүлж, ноёрхлын үзэл болон хүчний улс төрийг эрс эсэргүүцэн, олон улсын тэгш байдал, шударга ёсыг хамгаална. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран шударга, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, хүртээмжтэй багтаамжтай эдийн засгийн даяаршлыг дэмжин, даян дэлхийн хөгжлийн санаачилга, даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга, даян дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, олон улсын дэг журмыг илүү шударга, зүй ёстой чиглэлээр хөгжүүлэхийг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулж, дэлхийн энх тайван, хөгжлийн гэрэлт ирээдүйг цогцлоход бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN