Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн \УТЗЗ\ Бүх Хятадын Хорооны жил тутмын чуулган гуравдугаар сарын 4-ний өдрийн 15:00 цагт Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд нээгдэв.
Долоо хоног үргэлжлэх уг чуулганаар эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчны нөөц зэрэг 34 салбарын УТЗЗ-ийн БХХ-ны 2078 гишүүн УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын Хорооны ажлын тайлан болон саналуудыг хянан шийдвэрлэх тайланг сонсон хэлэлцэж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын \БХАТИХ\ жил тутмын чуулганд оролцон, засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг сонсон хэлэлцэж, Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ.
Хятадын Коммунист Намын удирдлага дор олон нам хамтран ажиллах болон улс төрийн зөвлөлдөх тогтолцоо нь Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо юм. УТЗЗ нь ХКН-ын удирдлага дор олон нам, ард түмний байгууллага, үндэстний цөөнх болон нийгмийн бүх салбарын төлөөлөгчид үндэсний бодлогын талаар ардчилсан зөвлөлдөөн хийх чухал байгууллага юм. Энэхүү тогтолцоогоор дамжуулан ардчилсан нам бүлгүүд, ардын байгууллагууд болон нийгмийн бүхий л салбарын хүмүүс үндэсний үйл хэргийн талаар идэвхтэй зөвлөлдөн хэлэлцэж, улс төрийн олон янзын оролцоо, ардчилсан зөвлөлдөх ажиллагааг хэвийн болгодог. УТЗЗ-ийн БХХ нь энэхүү үндсэн улс төрийн тогтолцоог хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага юм. Энэ нь Хятадын Коммунист Нам, янз бүрийн ардчилсан намууд, нам бус зүтгэлтнүүд, ардын байгууллагууд, үндэстний цөөнх, нийгмийн янз бүрийн салбарын төлөөлөгчид, Тайвань, Хонконг, Макаогийн ахан дүүс болон гадаадаас буцаж ирсэн Хятадын иргэдийн төлөөлөл, мөн тусгайлан урьсан хүмүүсээс бүрддэг. Гол үүрэг нь улс төрийн зөвлөлдөөн, ардчилсан хяналт, төрийн хэрэгт оролцон хэлэлцэх явдал юм.
УТЗЗ-ийн БХХ-ны ээлж бүр нь таван жилийн хугацаатай бөгөөд жилд нэг удаа нэгдсэн хуралдаан хийдэг. Энэ жилийн чуулган нь УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 4-р чуулган юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN