УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн Байнгын хорооны 15 дугаар хуралдаан өндөрлөв

2026 оны 3-р сарын 2 өдөр

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн Байнгын хорооны 15 дугаар хуралдаан гуравдугаар сарын 2-ны үдээс хойш Бээжин хотноо өндөрлөлөө. Хаалтын хуралдааныг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин даргалж, үг хэллээ.
Ван Хүнин хэлэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд УТЗЗ намын удирдлагыг тууштай баримталж, нэгдмэл фронт, зөвшилцөх ардчиллыг уялдуулан хэрэгжүүлж, намын инновацын онолыг тогтмол судлах, системтэй тайлбарлан таниулах ажлыг ахиулсан гэв. Мөн нам, улсын төв зорилт, бодлоготой уялдуулан чиг үүргээ идэвхтэй хэрэгжүүлж, хариуцлагатай ажилласнаар Зөвлөлийн ажлын тогтолцоо, механизмыг боловсронгуй болгож, ажлын хэв маягийн байнгын, урт хугацааны механизмыг бэхжүүлэн, тодорхой ахиц, үр дүнд хүрсэн гэж онцоллоо.
Тэрбээр 2026 онд Ардын улс төрөөр зөвлөлдөх байгууллага нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгож, “хоёр тогтоол”-ын шийдвэрлэх ач холбогдлыг гүнзгий ойлгон, “хоёр хамгаалалт”-ыг тууштай хэрэгжүүлэх ёстой гэж тэмдэглэв. Мөн Намын XX их хурал болон дараагийн бүх хуралдаануудын шийдвэрийг иж бүрэн хэрэгжүүлж, Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлын байршуулсан зорилтыг биелүүлэх шаардлагатайг дурдлаа.
Ван Хүнин цааш нь хэлэхдээ, УТЗЗ нь өөрийн чиг үүрэг, байр сууриа баримтлан, нам, улсын төв зорилтод анхаарч, эв нэгдэл, хамтын тэмцлийн үзэл санааны суурийг бэхжүүлэн, “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дэмжих чиглэлээр бодлогын санал, зөвлөмж гаргаж ажиллах ёстой. Ингэснээр “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний амжилттай эхлэлийг хангахад олон нийтийн сэтгэл, ойлголцол, оюун ухаан, хүчийг нэгтгэн төвлөрүүлэх боломжтойг онцоллоо. Мөн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганыг сайтар бэлтгэн зохион байгуулахыг үүрэг болгов.
Хуралдаанаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганы хэлэлцэх асуудлын төсөл, хөтөлбөр, Байнгын хорооны ажлын тайлан, мөн 14 дэх удаагийн 3 дугаар чуулганаас хойших хугацаанд гаргасан санал, санаачилгын хэрэгжилтийн тайланг баталлаа. Эдгээр 

баримт бичгийг УТЗЗ-ийн 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх юм.
Мөн санал хураалтаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 14 дэх удаагийн 4 дүгээр чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд нарийн бичгийн дарга нарын нэрсийг баталлаа.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313