2026 оны 2-р сарын 16-ны өдөр CCTV-ийн Хаврын баяр-Цагаан сарын Гала тоглолтонд "Дөрвөн настай халиун" дуу талын салхи шиг шуугин, олон зуун сая үзэгчдийн зүрх сэтгэлийг агшин зуур уухайлан дагуулсан. Алдарт дуучин Урнаа, залуу жүжигчин Ариун нар Улаанмөчирийн 95 урлагчидтай Өвөр Монголын өргөн уудам тал, сүр жавхлан, сэтгэлийн гүнд урсах уртын дуу, эгшиглэнт ая, уран бүжиг, өндөр урлагийн тайзны зохиомжоор үзэгчиддээ толилуулсан юм. Нэвтрүүлэг цацагдсаныхаа дараа олны анхаарлыг татсан бөгөөд олон хүмүүсийн " Үнэнхүү догдлон огших сэтгэл хөдлөлөөр тоглолтыг сонирхон мэлмэрүүлж байсан" хэмээн олноо шуугицгааж байсан.
Энэ бол зүгээр нэгэн тоглолт биш байсан. Урнаа багш тоглолтын дараа “Бид Өвөр Монголынхоо соёлыг төлөөлж байна” гэж хэлсэн. Тал нутгаас гарч ирсэн энэхүү “Дөрвөн настай халиун” уртын дуугаар бүтээсэн богино хэмжээний дуулалт жүжиг нь уламжлалт соёлын гүн дурсамж, цаг үеийн сүнс, үндэсний эв нэгдлийн сэтгэл хөдөлгөм найраглалыг агуулжээ.
Морь бол тал нутгийн сүнс, тал нутгийн соёлын чухал хэсэг. Монгол адуу нь тэсвэр хатуужил, эрх чөлөө, шантрашгүй оюун санааны бэлгэдэл, үнэнч, гуйвшгүй тэсвэр тэвчээрээрээ алдартай. Морь жилийн Хаврын баяр--Цагаан сарын Гала тоглолтын тайзан дээр “Дөрвөн настай халиун” дуулалт жүжиг нь энгийн нэгэн урлагийн тоглолтоос хол давсан үзүүлбэр байлаа.
"Энэ жил морь жил тохиож байгаа нь маш чухал гэдгийг продюсерийн хамт олон бидэнд онцолж дурьдлаа. Үүний зэрэгцээ "Монгол морины зориг санаа", Улаанмөчирийн урлагийн санааг тус бүтээлд тусгана гэж найдаж байсан гэв. Урнаа ярилцлага өгөхдөө хөтөлбөрийн гол сэдвийг тодруулсан. Иймээс энэхүү "Дөрвөн настай халиун" дуулалт жүжиг нь гурван зориг санааг нийлүүлсэн гоц бүтээл болсон. Өвөр Монголын ард түмний хөдөлмөрч, няцашгүй сэтгэлийг харуулсан "Монгол морины хийморь"-ийн биелэл болжээ. Энэ бол Улаанмөчирийн зориг санааны төлөөлөл бөгөөд тэд нар дуулалт бүжгийн жүжгээрээ ард түмэндээ өргөсөн хоёргүй сэтгэлээр гэрэлтсэн. Өвөр Монголын ард түмэн эв нэгдэлтэй, шантрашгүй зүтгэлтэй, шинэ эрин үеийн өөдрөг үзэл санаатайг нэг цогцоор нь харуулсан бүтээл болсон.
Энэ бүтээл нь Өвөр Монголын сонгодог уртын дуу болох "Дөрвөн настай Халиун" дуунаас сэдэвлэн бүтээжээ. Найруулагч болон уран бүтээлийн багийнхан энэ сонголтоо сайтар бодож үзсэн. Энэ дуу нь сайхан аятай, дуулахад хялбар, олны анхаарлыг татахуйц хүчтэй гэж Урнаа тайлбарлав. Алдарт хөгжимчдийн нарийн зохион байгуулалтаар ардын уламжлалт уртын дуу, орчин үеийн хөгжмийг төгс хослуулсан. Уламжлалт дуулалыг хадгалахын зэрэгцээ аялгуу нь эрч хүч, тод дүрслэлээр улам сайжруулж, эцэст нь "Түмэн агтын түвэргээн"-ий гайхалтай сэрэл сонсголын мэдрэмжийг агуулжээ. Дууны үгийг Өвөр Монголын нэрт зохиолч Сурталт дахин бичиж, орчуулсан бөгөөд сэтгэл хөдлөлийн илэрхийлэлийг Хаврын баяр--Цагаан сарын Гала тоглолтын агуу өгүүлэмжтэй илүү уяалдуулсан.
Хөтөлбөрийн хүч нь голцуу зохиомжоос үүдэлтэй. Тайзан дээр гарсан зуу шахам урлагчдын дийлэнх нь Өвөр Монголын Улаанмөчирөөс ирсэн. Тэд нар Бээжинд 40 гаруй хоногийн турш мэрийлттэй бэлтгэл хийж, тоглолтоо дахин дахин зохицуулан сайжруулж, урлагчид асар их урам зориг, хариуцлагын өндөр мэдрэмжээр сэтгэл зүрхээрээ оролцсон. "Ийнхүү өндөр тавцан дээр тоглолт хийх энэ боломжийг хүн болгон маш ихээр нандигнаж, Өвөр Монголын хөгжмийн соёл урлагийг шилдгээр илэрхийлэхийг хүссэн" гэж Урнаа хэлэв.
Энэ дуулалт жүжиг нь Өвөр Монголын ард түмний эв нэгдэлтэй амьдарч, хөгжил дэвшилт зүг тэмүүлж буй эв найрамдал, нэгдмэл дүр зургийг уран сайхны илэрхийллээр тод харуулжээ.
Тоглолт нь хүн бүрийн өндөр давсан сэтгэл хөдлөлийн илэрхийлэлээр нөлөө ихтэй, гайхалтай, амжилттай нь тод харагдаж байлаа. Урнаа тоглолтын үеэр тэрээр, Ариун болон бусад олон жүжигчид, найруулагч нар уйлж байсныг дурсав.
“Дөрвөн настай халиун” дуулалт жүжгийн тоглолт нь амжилттай сайн бүтээл болж үргэлж гүн гүнзгий уламжлалаас улбаатай гэдгийг Урнаад гүн ухааруулсан хэмээн “Бид ардын дуугаа сайн сурч, нутаг орныхоо соёлыг дахин нээж, илүү гүнзгийрүүлэн судлах ёстой” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Хаврын баяр--Цагаан сарын Гала тоглолтын тайз дээрх технологийн дэвшилтэт нэвтрүүлгүүдийн нэгэн адил орчин үеийн байдал, шинэлэг илэрхийлэлтэй хослуулах шаардлагатайг тэрээр олж харсан.
"Дөрвөн настай халиун" дуулалт жүжгээр шинэ жилийн баяраа угтан тэмдэглээд зогсохгүй, уламжлалт уртын дууг цаг үеийн лугшилтаар хүчтэй цуурайтуулж, монгол морины зориг санаа, Улаанмөчирийн зориг санаа нь ард түмний зүрх сэтгэлд хоногшиж, хөгжил дэвшилтэй, эв нэгдэлтэй, соёл урлагийн итгэлтэй, шинийг сэдсэн Өвөр Монголыг дэлхий дахинд харуулах боломжийг олгосон. Тоглолтоос алс холын зүг давхиж буй энэ "Дөрвөн настай халиун" нь тал нутгийн зөгнөл, хүч чадлыг тээж, шинэ аянд мордож байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN