НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр: Адуу бол “экосистемийн инженер”

2026 оны 2-р сарын 17 өдөр

Билгийн тооллын гал морин жилийн босгон дээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн албан ёсны цахим хуудсанд 16-ны өдөр нийтэлсэн өгүүлэлд адуу болон адууны төрөл овгийн амьтад экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж, дэлхийн олон бүс нутагт адуутай холбоотой байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн туршлага, сургамжийг нэгтгэн танилцуулжээ.
Өгүүлэлд адууг “экосистемийн инженер” хэмээн тодорхойлсон байна. Дэлхийн олон газрын хээр тал, бутлаг бүс, сийрэг ойт саванна зэрэг экосистем доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй энэ үед адуу зэрэг том биет өвсөн тэжээлт амьтдыг зөв зохистой удирдан ашиглах нь экологийн тэнцвэрийг сэргээхэд тустай гэжээ.
Шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн дор адууны идэвх, хөдөлгөөн нь бусад зүйл амьтдын амьдрах орчныг сайжруулдаг. Тухайлбал, адуу ус хайхад бусад амьтад түүнийг даган ирж усалдаг. Адуу чөлөөтэй бэлчсэнээр ургамлын үр тархахад дэмжлэг үзүүлж, хөрсний шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг. Мөн бэлчээр дэх адууны тоо толгойг зохистой хянаснаар идсэн өвсний зай талбайд шавж, шувууд олноор татагдан ирэх нөхцөл бүрддэг байна.
Өнөөдөр ч дэлхийн олон бүс нутагт адуу нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын чухал хэсэг хэвээр байна. Адуу цаг агаарын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай бөгөөд алслагдсан бүс нутагт хүрэхэд дэмжлэг болдог. Жишээлбэл, Монгол Улсад иргэдийн хөдөлгөөнд адуу чухал үүрэгтэй хэвээр байгаа бол уул нуруу ихтэй Киргиз улсад ой хамгаалагчид морь унан эргүүл хийдэг. Латин Америкийн Андын нурууны бүсэд ойжуулалтын томоохон ажлуудад адуу ашиглаж, өндөрлөг газрын ойн нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн адууг экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч ашиглаж буйг дурджээ.
Өгүүлэлд тэмдэглэснээр, адуу нь сүүлийн 4000 жилийн турш хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилтэй хамт оршиж ирсэн. НҮБ 2025 онд жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон зарлаж, адууны үнэ цэнийг олон нийтэд таниулахыг уриалсан байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313