Хятадын билгийн тооллын морин жил айсуй үед, Хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын дээд удирдагч Ши Жиньпин бүх Хятадын үндэстнүүдийн ард иргэдэд, мөн Хонконг, Макао, Тайванийн эх орон нэгтнүүд болон гадаадад суугаа хятадын харьяат нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, илүү сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг уриаллаа.
Хятадын уламжлалт билгийн тоолол нь арван хоёр жилийн мөчлөгтэй бөгөөд жил бүрийг өөр өөр амьтнаар төлөөлүүлдэг. 2025 он бол могой жил, харин 2026 он бол морин жил юм. Ши Жиньпин могой жилийг дүгнэн ер бусын нэг жил байж, эдээрээ будлиантай олон улсын болон дотоодын нөхцөл байдалд Хятад улс сорилтыг даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтуудаа амжилттай биелүүлж, 14 дэх таван жилийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлж дуусгасныг тэмдэглэв.
Тэрээр мөн Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг идэвхтэй дэмжиж, эмх замбараагүй, тогтворгүй дэлхий ертөнцөд илүү их тодорхой байдал, эерэг эрч хүч нэмж чадсаныг онцлов. Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, стратегийн тэвчээрээ хадгалж, итгэл дүүрэн урагшлан, үе шат бүрийг тууштай хэрэгжүүлж чадвал төр баригч нам болон улс орны үйл хэрэг ямагт ялалт байгуулж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийг цогцлоох зорилгоо заавал биелж чадна гэж онцлон тэмдэглэлээ.
Хоёрдугаар сарын 17-нд Хятадын ард түмэн билгийн тооллын гал морин жилийг угтан авна. Хятадын соёлд морь нь эрч хүч, өөртөө итгэлтэй, тасралтгүй урагшлахын бэлгэдэл бөгөөд хөгжин цэцэглэх ирээдүйг илтгэдэг. 2026 он нь Хятадын хувьд онцгой ач холбогдолтой жил юм. Энэ онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиох бөгөөд 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхний жил болно.
Ши Жиньпин бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгтэй, итгэл төгөлдөр ажиллаж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн шинэ замналд хүлэг морио ташуурдан, зоригтой урагшилж, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN