2016 оны морин жилийн Хятадын уламжлалт хаврын баяр ирж буйг тохиолдуулан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 2-р сарын 11-ний үдээс хойш Ардын Их Хурлын ондонд ардчилсан нам бүлгүүдийн төв хороодын удирдагчид, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбоо, нам бус хүмүүсийн төлөөлөгчидтэй хамт хаврын баярыг тэмдэглэв. Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс ардчилсан нам бүлгүүд, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбоо, нам бус хүмүүсийн төлөөлөл болон нэгдсэн фронтын бүх гишүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэв.
Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн жил олон намын хамтын ажиллагааны үйл хэрэг нааштай үр дүнд хүрэв. Ардчилсан нам бүлгүүдийн төв хороод болон нам бус хүмүүсийн ХКН-ын Төв Хорооны шийдвэр, байр суурийг тууштай хэрэгжүүлж, "дүрэм журамд суралцаж, ажлын хэв маягийг бэхжүүлэх, эерэг дүр төрхийг бий болгох" сэдэвчилсэн сургалтыг явуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол, хүнд хэцүү асуудлуудын талаар идэвхтэй санал, зөвлөгөө өгч, нам болон улс орны хөгжилд шинэ хувь нэмэр оруулсан. Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбоо "хоёр эрүүл хөгжил" буюу намын эрүүл хөгжил, нам бус хүмүүсийн эрүүл хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн ажил хийсэн. ХКН-ын Төв Хорооны өмнөөс бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN