Эрээн боомтын жимс хүнсний ногооны экспорт 170,000 тонн давлаа

2026 оны 2-р сарын 9 өдөр

Өвлийн хүйтэнд ч Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногооны ложистикийн парк нь эрэлт, нийлүүлэлт сайтай хэвээр байлаа. Ажилчид ажил дээрээ завгүй байгаа бөгөөд ачааны машинууд нааш цааш бараа тээвэрлэж, парк дотор хөл хөдөлгөөн ихтэй байна. Өргөст хэмх, улаан лооль, алим зэрэг шинэхэн жимс, хүнсний ногоогоор дүүрэн 13 ачааны машин явахад бэлэн болжээ. Эдгээр жимс, хүнсний ногоог Эрээний авто замын боомтоор Монгол улсруу экспортлох болно.
Эрээн боомт нь Хятад, Монголын эх хуурай газрын хамгийн том боомт бөгөөд газар зүйн байршлын хувьд ихээхэн давуу талтай. Монгол улсын хүн амын гуравны хоёр орчим хувь нь Эрээн-Улаанбаатар хоорондын төмөр зам, авто замын дагуу амьдардаг. Ийнхүү Монгол улсын жимс, хүнсний ногооны хэрэгцээний 80 хувийг Эрээн боомтоор хангадаг. Эрээн боомтоор дамжин өнгөрөх эдгээр жимс, хүнсний ногоог маргааш өглөө нь Улаанбаатар хотын оршин суугчдад хүргэх өгч буй юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний энэхүү "ногоон гарц"- ын үр ашигтай ажиллагааг хангахын тулд Эрээн хотын Гаалийн алба бүртгэлийг түрхэн шуурхай хянах, шалгах, гаргах зэрэг хөнгөвчлөх арга хэмжээ авсны зэрэгцээ "эхлээд шалгаж, дараа нь тээвэрлэх" хяналтын загварыг гүнзгийрүүлж, үйлдвэрлэл, борлуулалтын тохируулгын үйлчилгээг оновчтой болгож, гааль, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бүрэн ашиглаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн нийт хугацааг 30 хувиар бууруулсан байна. Статистикийн мэдээгээр, 2025 онд Эрээн хотын Гаалийн алба 173,600 тонн жимс, хүнсний ногооны экспортыг хянаж, өмнөх оны мөн үеэс 22.07 хувиар өссөн нь түүхэн шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Эх сурвалж : http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн  Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 15
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313