Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 3-нд Вашингтон муж улсын Такома хотын Линколын ахлах сургуульд "Хаврын баярын гала тоглолтын өмнөтгөл: Дэлхий нийтээрээ хаврын баярын гала тоглолтыг сонирхъё" арга хэмжээний АНУ дахь тусгай арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз, Хятадын ард түмний гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд АНУ-Хятадын залуучууд, багачууд сурагчдын солилцооны нийгэмлэг зохион байгуулах ажилд тусалжээ.Энэхүү арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз, Хятадын ард түмний гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд АНУ-Хятадын залуучууд, багачууд сурагчдын солилцооны нийгэмлэг зохион байгуулах ажилд тусалжээ.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Ше Фэн, Хятадын ард түмний гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн дарга Ян Ваньмин нар арга хэмжээнд видео илтгэл тавьсан байна. Сан Франциско дахь БНХАУ-ын Ерөнхий консул Жан Жяньминь, Вашингтон муж улсын Такома хотын дарга Андерс Ибсен нар арга хэмжээнд оролцож, илтгэл тавьжээ. Вашингтон муж улсын сенатор, Вашингтон муж улсын Стракон хотын дарга асан Дик Мюррей, Линколын ахлах сургуулийн захирал Карл Хорас, Линколын ахлах сургуулийн багш, сурагчдын төлөөлөл зэрэг 500 орчим зочид төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцов.
Энэ нь ХТРТ-ийн гадаадад зохион байгуулагдах 2026 оны "Хаврын баярын гала тоглолтын өмнөтгөл: Дэлхий нийтээрээ хаврын баярын гала тоглолтыг сонирхъё" тусгай арга хэмжээний албан ёсны нээлт юм.
Шэнь Хайшюн хэлэхдээ, морин жилийн Хятадын хаврын баярын гала тоглолт нь соёлоор гүүр болгож, дэлхий нийтийг холбох сэтгэлийн уянга юм. Уг арга хэмжээг зохион байгуулахаар дамжин, бид Хятад, Америкийн харилцааны гэрэлт ирээдүйг хамтран цогцолж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн төлөө хамтдаа ажиллацгаая гэжээ.
Эх сурвалж : https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN