Өнөөдөр /1.22/-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны холбогдох албаны хүн 2025 оны хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тухайлбал, 2025 онд хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн чиг хандлага тогтвортой байж, бүтэн жилийн болон “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний бүх зорилтыг амжилттай биелүүлж, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг дэмжих суурийг хангасан байна. Үүнд: Үр тарианы элбэг ургац хурааж, ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ололт амжилтыг тасралтгүй бататган, технологи, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэл тасралтгүй дээшилж, улмаар иргэдийн амьжиргаа илт сайжирч, хөдөө тосгоны өөрчлөлт шинэчлэл улам гүнзгийрсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN