ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Чэнь Дүнд “Нэгдүгээр зэргийн сансрын нисгэгчийн гавьяаны медаль” гардуулж, Чэнь Жүнрүй, Ван Жед “Баатарлаг сансрын нисгэгч” цол олгон, “Гуравдугаар зэргийн сансрын нисгэгчийн гавьяаны медаль” гардуулах шийдвэрээ мэдэгдлээ.
Уг шийдвэрт тэмдэглэхдээ, Шэньжөү-20 сансрын нисгэгчтэй хөлөг нислэгийн үүргээ бүрэн амжилттай биелүүлсэн бөгөөд шинжлэх ухаан технологийн ажилтнууд, сансрын нисгэгч, боловсон хүчин болон ажилтнууд, ХАЧА-ийн командлагчид болон цэргүүдийн мэргэн ухаан, шаргуу хөдөлмөрийг илэрхийлсэн юм. Хятадын нисгэгчтэй сансар судлалын үйлсэд Чэнь Дүн, Чэнь Жүнрүй, Ван Же нарын оруулсан гарамгай хувь нэмрийг нь сайшаахын тулд ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл
DORNODMEDIA.MN