Нийгмийн цогц үйлчилгээний багийн сумдад ажиллах хуваарь

2018 оны 10-р сарын 5 өдөр
 \"\"
Нийгмийн цогц үйлчилгээний баг энэ сарыг дуустал сумдад ажиллана. Цогц үйлчилгээний багт Аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, ЭМНДХ, ХХҮГ, БОЭТ зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, эмч нар багтаж буй юм. БОЭТ-өөс дотор, хүүхэд, нүд, шүд, дүрс оношлогооны эмч нар ажиллаж, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээ хийж, малчны хотонд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх бол ЭМНДХ-ээс малчин-даатгуулагчийн өндөр настны тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтоож эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр олгож, ХХҮГ-аас аймгийн хэмжээнд хэрэгжиж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг танилцуулан, өрхийн нэгдсэн мэдээллийн сангийн дахин үнэлгээний өргөдлийг хүлээн авч, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг сунгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэмлэх олгож ажиллахаар төлөвлөжээ.

Нийгмийн цогц үйлчилгээний багийн сумдад ажиллах хуваарь:

10 дугаар сарын 8-аас 9-нд Цагаан-Овоо
10 дугаар сарын 10-аас 13-нд Баян-Уул сум, Эрээн багт
10 дугаар сарын 15-аас 16-нд Сэргэлэн сум
10 дугаар сарын 17-оос 19-нд Баяндун сум
10 дугаар сарын 22-оос 23-нд Матад сум
10 дугаар сарын 24-өөс 25-нд Баянтүмэн сум
10 дугаар сарын 29-өөс 30-нд Булган сум
10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл Хөлөнбуйр суманд ажиллана.
  • Отгонтуяа
  • 841
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313