Хятад улс настайчуудын хэрэглээний эдийн засгийн хөгжлийг дэмжиж байна

2026 оны 1-р сарын 14 өдөр

Хятадын Иргэний хэргийн яам зэрэг найман яам хамтран ахмад настны асрамжийн үйлчилгээний операторуудыг хөгжүүлэх баримт бичиг гаргаж,настайчуудын хэрэглээний эдийн засгийн хөгжлийг дэмжиж байна.
Үүнд брэнд бүтээх, эрэлт нийлүүлэлтийн платформ байгуулах, хөгжлийн орчныг оновчтой болгоход чиглэж, ахмад настны асрамжийн үйлчилгээний операторуудыг цаашид хөгжүүлэх, настайчуудын эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд 14 тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Хятадын настайчуудын хэрэглээний эдийн засаг асар их хөгжлийн боломж, өргөн цар хүрээтэй хэтийн төлөвтэй. 2024 оны эцэс хүртэл Хятадад 60 наснаас дээших  хүмүүсийн тоо 310 саяд хүрч, 2035 онд 400 саяас давах төлөвтэй байж, настайчуудын хэрэглээний эдийн засгийн цар хүрээ 30 их наяд юаниас давах болно.
Сүүлийн жилүүдэд Хятад улс газар шороо, гааль татвар, чадвартан урих, санхүүжилт зэрэг чиглэлээр олон тооны хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлсэн нь ахмад настны асрамжийн үйлчилгээ үзүүлэгчид, ялангуяа хувийн хэвшлийн байгууллагууд хурдацтай хөгжиж, өргөжин тэлэхэд хүргэсэн юм.
2025 оны эцсийн хүртэлх бүртгэлээр, улсын хэмжээнд ахмад настны асрамжийн газрын тоо 41,700-д хүрч, 722,000 хүн ажиллаж байна. 
Эх сурвалж:http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313