Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн санаачилгууд улам бүр сонирхол татаж байна

2026 оны 1-р сарын 13 өдөр

Саяхан Германы "Frankfurter Allgemeine Zeitung" сонины веб сайт гаргасан нийтлэлдээ, 2025 он нь дэлхийн үнэт зүйлсийн тогтолцоог шинээр эмхлэн зассан жил боллоо гэж тэмдэглэжээ. АНУ үндэсний аюулгүй байдлын шинэ стратегидээ өрнөдийнхийг төвлөрүүлэн холбосон “бүх нийтийн үзэл”-д урьд өмнө байгаагүй эргэлзээтэйгээр хандаж, харин Хятад улс олон зүйлийн дэлхийн санаачилгуудаар дамжуулан нэг зүйлийн “орлох шинжтэй бүх нийтийн үзэл”-ийг дурдсан нь олон улсын анхаарал сонирхолыг улам бүр татсаар байна гэж нийтлэлд бичжээ. 
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга болон Дэлхийн засаглалын санаачилгыг дараалан дэвшүүлж, өнөөгийн геополитикийн өөрчлөлтийн үзэл суртлын үндэс суурийг бүрдүүлэв. Худалдаа, зээл, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн тусламж, сургалтын төслүүдээр дамжуулан Хятад улс нь өрнөдийнхний одоогийн буй загвараас давсан дэлхийн хамтын ажиллагааны сүлжээг бий болгож байна. Энэхүү зураг төсөл нь олон улсын дэг журмыг орхихоос илүүтэй "шинэчлэх, боловсронгуй болгох”-ыг зорьж, барууны орнуудтай нүүр тулан сөргөлдөх зорилгыг агуулаагүй. Хятад улс дэлхийн 2-р дайны дараа бий болсон үндэсний эрх тэгш байдлын зарчмыг баримтлахыг дэмжиж, бусад улс орны өөрийн шийдвэрт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцдэг. Хоёр талт болон олон талт хамтын ажиллагаагаар өрнөдийн бус орнуудад АНУ болон Европоос хараат байдлаа бууруулахад нь туслахыг зорьж байна. 
Үзэл баримтлалын түвшинд, "бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс" нь хувь хүний ​​эрхийг чухалчилдаг өрнөдийнхний ярьдаг "бүх нийтийн үнэт зүйлс"-тэй ижил утгатай биш, харин энх тайван, тэгш эрх, шударга ёс, эрх чөлөөний хамтын эрэл сүвэгчлэл гэж тодорхойлогдож байна. “The Economist” сэтгүүлийн саяхны гаргасан судалгаанаас үзэхэд, Хятад улсыг дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэж найдаж буй хүмүүсийн эзлэх хувь өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 11 нэгжээр нэмэгдэн 33% болж, Африк, Ойрхи Дорнодын олон орнууд, Индонезид талаас илүү хувь нь ийм үзэл бодолтой байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313