Судалгаагаар энэ өвөл 360 сая хүн мөс, цасны аялалд оролцоно

2026 оны 1-р сарын 8 өдөр

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Өгөгдлийн төв болох Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэн "Хятадын мөс, цасны аялал жуулчлалын хөгжлийн тайлан (2026)"-ыг саяхан хэвлэлээ.
Тайланд Хятадын мөс, цасны аялал жуулчлал тогтвортой өсөлт, хөгжлийн шинэ шатанд орж байгааг онцолжээ. Нэгдсэн тооцооллоор 2025-2026 оны өвлийн улиралд Хятад даяар мөс, цасны аялал жуулчлалд оролцох хүний давхацсан тоо 360 саяд хүрч, уг салбарын орлого 450 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна.
Хэрэглэгчийн хандлагаас харахад зах зээл өсөх асар их боломжтой. Тус хүрээлэнгийн судалгаанд оролцогчдын 74.8% нь энэ өвөл мөс, цасны аялалд оролцох хүсэлтэй, 50.5% нь алслагдсан мөс, цасны аялал хийхээр төлөвлөж байгаа аж.
Тайланд мөс, цасны аялал зөвхөн хэмжээгээ тэлээд зогсохгүй, чанар, бүтэц, үйлчилгээний түвшинд бүх талын шинэчлэл явагдаж байгааг онцлов. Жуулчдын зардал нь тээвэр, буудал зэрэг "заавал гарах зардлаасаа" зугаа цэнгэл, эрүүл мэндийн аялал, соёлын бүтээл зэрэг "уян хатан хэрэглээ" рүү шилжиж байна.
Мөн уг салбарт "умард, өмнөд бүсийн уялдаа, төвийн бүсийн өсөлт, зүүн, баруун бүсийн хамтын ажиллагаа" бүхий шинэ бүтэц бүрэлдсэн. Ялангуяа "заалны буюу дотор орчны мөс, цасны цогцолборууд" хөрөнгө оруулалтыг идэвхтэй татаж, цаг уурын хязгаарлалтыг даван, мөс, цасны хэрэглээг жилийн дөрвөн улиралд тасралтгүй хадгалах боломж бүрдүүлж байгаа юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313