2025 оны 12-р сард PMI өмнөх сараас бага зэрэг буурчээ

2026 оны 1-р сарын 7 өдөр

1-р сарын 7-ны өдөр Хятадын Ложистик, худалдан авалтын холбоо 2025 оны 12-р сарын дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерийн индекс (PMI)-ийг нийтэллээ. Үзүүлэлт өмнөх сараас ялимгүй буурсан ч дэлхийн эдийн засаг нийтдээ тогтвортой хэвээр байгааг харуулж байна.
Мэдээллээр, 2025 оны 12-р сарын дэлхийн PMI 49.5 хувьтай гарч, өмнөх сараас 0.1 нэгжээр буурсан бөгөөд сүүлийн 10 сар дараалан 49–50 хувийн хооронд хэлбэлзжээ.
Бүс нутгаар нь авч үзвэл:
Ази тивийн PMI өмнөх сараас өсөж, 51 хувиас дээш түвшинд хүрсэн байна.
Европын PMI буурч, 50 хувиас доогуур хэвээр үлджээ.
Африкийн PMI өсөж, 50 хувиас давсан байна.
Америк тивийн PMI буурч, 48 хувиас доош оржээ.
2025 оны дэлхийн PMI-ийн жилийн дундаж хэмжээ 49.6 хувьтай гарсан нь 2024 оныхоос 0.3 нэгжээр өндөр үзүүлэлт юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, 2025 оны турш дэлхийн үйлдвэрлэлийн салбарын сэргэх эрч 2024 онтой харьцуулахад арай илүү байсан ч, дундаж индекс 50 хувиас доогуур хэвээр байгаа нь сэргэлт тогтвортой боловч сул байгааг илтгэж байна.
Цаашид олон улсын нөхцөл ээдрээтэй хэвээр байгаа тул 2026 онд улс орнууд дотооддоо бүтцийн шинэчлэлд анхаарч, гадаад талдаа бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, уялдаа холбоо бүхий, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх замаар тогтвортой сэргэлтийг хангах шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл Яргуй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313